|

266 сая төгрөгний хахууль авсан М.Сономпилын давж заалдах шатны шүүх хурал болно

eb1d6e1bd63b83d4acf2ac731acc8286

Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг албан тушаалаа урвуулан ашигласан, хахууль авсан хэргээр АТГ-аас шалгасан. Улмаар прокурорын байгууллагаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан “…албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж Монгол Улсын эрх ашиг, сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т заасан “…хахууль авсан…” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.

Түүнийг 266 сая төгрөг авсан гэх  хэргийг ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцээд гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон 266 сая төгрөгийг улсын орлого болгохоор зааж, түүнд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн юм.

Тэгвэл ялтан М.Сономпил Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Түүний өргөдлийг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 09:00 цагт хэлэлцэх юм. Түүнийг эрүүгийн хуулийн 22.4.4-т зааснаар яллаж байгаа юм.  Эрүүгийн хуулийн  22.4 дүгээр зүйл.Хахууль авах: “4.Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

М.Сономпил хэргийг задалж, мөрдөн байцаалтад буцаах саналтай байгаа гэх мэдээлэл байна. Ингэснээр хэргийг дахин эхнээс нь мөрдөх бөгөөд яллагдагчаар нэмж хүн татуулах саналтай байгаа аж.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

http://dorgio.mn/p/110417

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • End of Lease Cleaning: that may be the end of this report. Here you will locate some internet sites that we consider...
  • Rental Vacate Cleaners: Wonderful story, reckoned we could combine a handful of unrelated data, nonetheless truly...
  • home remodeling: My brother suggested I might like this blog. He was entirely right. This post truly made my day. You...
  • science daily: My brother suggested I might like this web site. He was totally right. This post truly made my day....
  • hat shop: Thanks , I’ve just been looking for information approximately this topic for a while and yours is the...