|

Шамшигдуулсан 737 тэрбумаар 12280 өрхийг орон сууцжуулах байлаа

5d9fd74a67a55
-Түлш,  зуух, утаа мэдрэгчхэн ярьсан төрийн бодлого яасан ядмаг юм бэ-

“Утааны эсрэг зарцуулсан 557 тэрбум төгрөг салхинд хийссэнийг аудит нотоллоо” гэсэн гарчигтай нийтлэл өнөөдрөөс яг  жилийн өмнө гарч байжээ. тухайн нийтлэд Үндэсний аудитын газраас агаарын  бохирдлыг бууруулахаар 2008-2016 онд хийсэн ажлын гүйцэтгэлийн аудитын тайланг дурьдсан байдаг.

Найман жилийн дотор 557 тэрбум төгрөг зарцуулсан хэрнээ  утаа арилах нь битгий хэл улам ихэссэн гэж хэлж болно. Энэхүү 557 тэрбум дээр 2017, 2018, 2019 оны  утааны эсрэг зарцуулсан зардлыг нэмэхэд ойролцоогоор 737 тэрбум болж байгаа юм. Энэ бол тойм тоо бөгөөд энд гадаад, дотоодын долларын жижиг зээл, буцалтгүй тусламжуудыг тооцоогүй болно. Бид 11 жилийн дотор ийм хэмжээний хөрөнгийг үрж, үнэгүйдүүлсэн ч өнөөдөр утаа гаргадаггүй зуух нь ч алга, сайжруулсан түлш нь ч сайнгүй байна.

Тэгвэл бид өөр гарц хайгаагүй,  өөр гарц бидэнд байгаагүй юм гэж үү. Байсаан, өөр гарц, зөв шийдэл  байсан. Харин сэтгэл нь дутсан. Дээр дурьдсан 7З7 тэрбум төгрөгөөр орон сууцжуулж болох байлаа.  Хэрэв ийм шийдэлд хүрсэн бол  1-2 өрөө байрыг өнөөгийн ханшаар буюу 60 сая төгрөгөөр бодоход 12 мянга 280 өрх орон сууцанд орж, гэр хорооллын яндангийн тоо тэр хэмжээгээр цөөрч, утаа багасах байлаа.

Гэтэл өнөөдөр 55мянган орон сууц эзнээ хүлээгээд байж байгаа шүү дээ.

Утааны улиралд цахилгааны  үнийг  хөнгөлж, тэглэж бас болох байлаа. Байгалийн хийгээр ажилладаг  автомашинуудыг татвараас бүрэн чөлөөлж  газан машинаар нийслэлээ дүүргэж  болох байлаа.

Эдгээр жишээг Лондончууд хэрэгжүүлсэн, бодит үр дүнд хүрсэн. Тэд зөв сэтгэж, холыг харж чадсан учир дөрөвхөн жилийн дотор утаагүй хот  болж чадсан.

Түлш,  зуух, утаа мэдрэгчхэн ярьж байгаа нь төрийн бодлого яасан ядмаг байгааг илтгэнэ. Монгол эрчүүд уг нь тотгоноосоо наашхыг битгий хэл хэдэн даваа гүвээ, улс үндэстнийг дамнан харж чаддагсан. Тийм дээ ч дэлхийн талыг эзэлж явсан. Өвөг дээдсийн тэр цус уг нь  бидний судсаар гүйж л байгаа даа.

http://erennews.mn/article/25477

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл