|

“Монгол Улс Саарал жагсаалтаас мултарсан бололтой”

saaral-jagsaalt-4

ФАТФ манай улсыг Саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Үүнд “Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ” хэмээн бичсэн байна.

“Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байгаа тухай мөн бичээд УИХ-ын даргын аравдугаар сарын 7-нд ФАТФ-т илгээсэн захидлыг хавсаргажээ.

ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж буй. Тус хурлаас гарсан улс орнуудын талаарх шийдвэрийг өнөөдөр танилцуулах юм. Тиймээс Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан эсэх албан ёсны эцсийн шийдвэрийг ФАТФ-аас өнөөдөр танилцуулна гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд буй.

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээллийн алба 

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Alka Tone Keto Review: Just arrived to your blog from Google. Thanks for this information and analysis that really...
  • Merri: This article gives clear idea in support of the new users of blogging, that in fact how to do blogging and...
  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....