|

Бөхчүүд үнэхээр сэргээш хэрэглэсэн үү…

712-1571964513D_o4Ty3U4AAWrby

Улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаг журамтай бөгөөд уг шинжилгээнд хоёр бөх бүдэрснийг Үндэсний бөхийн салбар комиссоос өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн.

Тухайлбал, түрүү бөх Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарыг нэрлээд байгаа.

Харин өнөөдөр тэдний цолыг хураах эсэх асуудлыг хуралдаж, шийдвэрлэнэ гэж Баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдлээ. Эл асуудлыг үндэсний хороо хуралдаж, шийдвэрээ гаргах юм. Хуралдаанаар Үндэсний бөхийн салбар комиссийн саналыг хэлэлцэж  бөхчүүдийн цол хураах, барилдах эрхийг хасах, өвдөг шороодсон бөхчүүдийн цол, чимгийг нэмэх зэрэг асуудлыг Ерөнхийлөгчид өргөн барьснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

Хэрвээ хариу Э.Оюунболдын эсрэг гарвал дараах бөхчүүдэд цол, чимэг нэмэх юм..

  • Улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож Даян аварга
  • Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, Улэмж бадрах чимэг
  • Улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, Улсын заан
  • Улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, Улсын харцага
  • Аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож, Улсын начин
  • Улсын аварга Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох юм байна.

http://erennews.mn/article/26032

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....