|

“МИАТ” ТӨХК-ийн дэд захирал асан Н.Энхбаатарын 600 сая төгрөгийн авлигын хэрэг хаагдаж, ажилдаа оржээ

Нэг хэсэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан тэрбээр Монголын нэр бүхий томоохон бизнесменээс 600 сая төгрөгийн авлига авсан гэх хэрэгт сэжиглэгдэн, шалгагдсан юм. Н.Энхбаатарыг 600 сая төгрөгийн гэнэтийн орлогын эх үүсвэрээр тайлбарлаж чадахгүй байгаа талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, “МИАТ”  төрийн өмчит хувьцаат компанийн дэд захирал асан Н.Энхбаатарын бусдаас их хэмжээний мөнгө авлигад авсан гэх асуудал нь мөрдөн байцаалтын явцад НОТЛОГДООГҮЙ учир түүнтэй холбоотой хэргийг хаажээ. Тиймээс тэрээрөнөөдрөөс эхлэн МИАТ-ын дэд захирлын ажлаа хийж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Түүнийг МАН-ын нарийн бичгийн даргаар томилохоор зэхэж байсан ч намын удирдлагуудаас нь чиг гаргаж эргүүлэн МИАТ-ын дэд захирлын ажилд нь ийнхүү томилжээ. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамгийн ойрын хүн гэгддэг билээ.

Тиймээс 2020 оны сонгуулийн нэр дэвшилт, тойргийн хуваарилтад тэрбээр онцгой эрх мэдэлтэй оролцоно гэж МАН-ынхан ярьж байна. Өнгөрсөн долдугаар сард болсон НАМЗХ-ын нэр дэвшигчид болон дэд дарга, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гол эрх мэдлийг тэрбээр атгаж, бүхий л зохицуулалтыг хийснээс нь үзвэл тэрбээр МАН-д эрх мэдэл өндөртэй байна.

Т.Хулантахь

Эх сурвалж:  isee.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...
  • fertilizer calculation pdf: Gardening is a great method to escape the stress connected with daily life by working...
  • fertilizer analysis: Gardening is a great solution to escape the stress connected with way of life by working...