|

Монгол улс анх удаа сагсан бөмбөгийн төрлөөр олимпод оролцох эрхээ авлаа

image (1)(4)

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг албан ёсоор зарлалаа.
Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийн аль аль чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан ч зохион байгуулагч Япон улс эрэгтэй багаа олимпийн наадамд оролцуулах шийдвэр гаргаж, давуу эрхээ ашигласан тул Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн багт “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг албан ёсоор олголоо.
Ийнхүү Монгол Улс сагсан бөмбөгийн төрлөөр буюу багийн спортоор түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо.
Эрэгтэй багийн тухайд боломж дуусаагүй. Манай тамирчдыг хоёр гол тэмцээн хүлээж байгаа бөгөөд тус тэмцээний үр дүнгээс шалтгаалан “Токио-2020″ олимпийн наадмыг зорих боломжтой.


Тодруулбал, 2020 оны гуравдугаар сард Энэтхэгт болох олимпийн эрхийн төлөөх тэмцээнд нийт 20 баг оролцох бөгөөд Монголын 3×3 төрлийн эрэгтэй шигшээ баг чансаагаар нэгээр эрэмбэлэгдэж, тус тэмцээнд өрсөлдөнө. Энэ тэмцээнээс олимпийн нэмэлт гурван эрх олгох ба алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн багууд олимпод оролцох эрхтэй болох юм. Харин энэ тэмцээнд шалгарч чадаагүй дэлхийн чансааны дараагийн зургаан баг мөн ирэх оны дөрөвдүгээр сард Унгарын нийслэл Будапешт хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд өрсөлдөх боломжтой. Тус тэмцээнээс нэг буюу аварга болсон багт олимпод оролцох эрх олгоно.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....