|

“Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа

Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор, НАМЗХ-ны санаачлагаар анх удаа 5 салбарын залуус аж үйлдвэрийн хувьсгал 4.0, түүний шилжилтийн тухай хэлэлцэхээр “Залуу инженерүүдийн үндэсний чуулган 2019”-ыг aмжилттай зохион байгууллаа.

Уг чуулганы үр дүнд Мэдээлэл технологи, Уул уурхай, Барилга, Эрчим хүч болон Зам тээврийн салбарын 1000 гаруй залуу инженерүүд нэгдэн Монгол улсын засгийн газарт дараахи зөвлөмжүүдийг хүргүүлж байна:

  • Залуу инженерүүдийн уулзалтыг уламжлал болгон тогтмол зохион байгуулж шинэ санаа, бүтээлийг танилцуулах, санал солилцох, аж үйлдвэрийн хувьсгал 4.0-д нэгдэн бэлтгэх боломжийг төрийн дэмжлэгтэйгээр хангах, жил бүр өөрчлөлт сайжруулалтаа хэмжих, дүгнэж, дахин тодорхойлж, шинэчлэж байх
  • Аж үйлдвэрийн хувьсгал 4.0-д шилжих явцад гарах шинэ мэргэжил, ур чадварт нийцсэн шинэ мэргэжилтэнгүүдийг бэлтгэх, дадлагад суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж их дээд сургуулиудад түгээх ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх
  • Бүтээл, шинэ санаа санаачлагыг нийгэмд болон олон улсад таниулах, амьдралд хэрэгжүүлэх боломжоор хангах тал дээр төр хувийн хэвшил хамтран ажиллах, oлон улсын шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлэх, хурал цуглаанд танилцуулахад дэмжлэгүүдийг үзүүлж, ирээдүйд чиглэсэн бодлого зохицуулалтын сайжруулалтыг тухай бүрт нь хийж байх
  • Залуу инженерүүдийг бэлтгэх ирээдүйн сан байгуулан, мэдээлэл мэдлэгээ хуваалцах платформоор бүхий л түвшиндээ хангах, лаборатори төвтэй залуу инженер судлаачдын хүрээлэн, инновацийн төвүүдийг байгуулах байгуулахад санхүүгийн болон бодлогын дэмждэг үзүүлэх
  • Салбаруудын нээлттэй нэгдсэн нэг стандартын сүлжээ мэдээллийн санг бий болгоход төр хувийн хэвшил хамтран ажиллах, Монгол улсын бодлогыг тодорхой болгож, залгамж чанартай тогтвортой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд
  • Залуу инженерүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, тасралтгүй өсч дэвших бололцоог бий болгох, гадаадад сургалт, дадлагад хамруулах, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хөнгөлөлттэй суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Энэхүү чуулганы үеэр “Залуу инженерүүдийн үндэсний сүлжээ” төрийн бус байгууллага байгуулах санамж бичгийг талууд зурсан бөгөөд зөвлөмжийг Монгол улсын урт хугацааны бодлогод тусгуулах, бодит дэмжлэгийг авах зэргэд чиглэх ажиллах юм.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....