|

Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олжээ

14b1c5f92aacf8258fdfbfd497f69816_x3Мексик улсаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олж илрүүлээд байгааг мэдээллээ. Хамгийн сонирхолтой нь эдгээр арслан зааны олдвор эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан том хэмжээний нүхэн урхин дотроос олджээ.

Эртний хүмүүс арслан зааныг агнах зорилгоор том хэмжээний нүх, шуудууг ухдаг байсан гэдгийг энэ олдвор батлан харуулаад байна. Үүнээс өмнө эртний хүмүүс  үсэрхэг арслан зааныг шархадсан эвсэл өөрсдөө агуй юм уу нүхэнд орж, гарч чадахааргүй болсон тохиолдолд агнаж чаддаг байсан гэж тооцоолж байсан юм. Хүний гараар бүтээгдсэн арслан зааныг агнах энэхүү урхийг 15 000 жилийн өмнө ухаж бэлтгэж байсан гэж үзэж байна.

Эдгээр урхийг Мексикийн нийслэл Мехико хотын хойд зүгт байрлах Тултепек гэх газраас олсон байна. Хэмжээгээрээ өнөөгийн заантай адил аварга арслан заануудыг эртний хүмүүс энэхүү урьдчилан бэлтгэсэн нүх рүү шахаж оруулах, унагаах байдлаар агнадаг байжээ. Тултепекээс олдсон урхинаас үсэрхэг арслан зааны 14 араг ясыг олоод байгаа төдийгүй нийт 800 гаруй ширхэг ясыг малтан гаргажээ.

Эдгээр урхи нь 1.7 метрийн гүнтэй, 25 метрийн диаметр байжээ. Малтлагын ажил 10 сар гаруйн хугацаанд үргэлжилж байгаа юм. Мексик Улсын Хүн Судлал, Түүхийн Үндэсний Институц Мехико хотын хойд бүс нутгаас эртний хүмүүсийн ан хийхдээ ашиглаж байсан нүх болон шуудууг илүү олон тоогоор нээн илрүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Foster: Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out. I’m definitely...
  • Scammer: I love how everyone has just forgotten that Robert Downey jr was in blackface throughout the entire movie...
  • Felipe: I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here....
  • Hamish: Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that...
  • Thaddeus: Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous to and you are just too wonderful....