|

Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү

75424706_1901921879951362_1282094668963643392_n

Монгол Улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Үүний тулд хууль санаачлах эрх гагцхүү Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газарт байж, эдгээр субьектийн зүгээс хуулийн төсөл санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулдаг.

Харамсалтай нь Засгийн газрын хурлаар орж хэлцэгдэн дэмжигдэж, өргөн баригдсан хуулийн төслийг Хууль зүйн яамны газрын дарга нэгэн эрхэм дур мэдэн өөрчилж, тэр нь бусдад мэдэгдэлгүй явсаар УИХ-ын чуулганаар ороод хууль болж батлагдчихсан талаар яригдах боллоо.

Хэдэн жилийн өмнө ийм үйл явдал болж, олон нийтийн шүүмжлэл дагуулж байсныг иргэд та бүхэн мартаагүй биз. Юу гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “орондоо хууль зассан” тухай мэдээл гарч бөөн шуугиан болж байсан. Тэгвэл энэ удаад түүнийг мөн л ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх хугацаанд 30 гаруйхан настай “жаалхүү” атлаа тус яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзориг гэгч баллачихав уу даа гэсэн шуугиан төрийн ордонд эзэнгүй тэнүүчилж явна.

П.Сайнзориг нь өмнө ньХЗДХЯ-д мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Ховдоос сонгогдож УИХ-ын гишүүн болсон, өмнө ХЗДХ-ын сайдаар ажиллаж байсан С.Бямбацогт гишүүний сонгуулийн менежерээр ажилласныхаа “шанд”, түүнийг сайд болоход нь яамныхаа Хууль зүйн бодлогын газрын дарга болсон гэдэг. С.Бямбацогт сайдын суудлаа Ц.Нямдорж сайдад хүлээлгэн өгөхдөө П.Сайнзоригийг албан тушаалд нь хэвээр үлдээхийг аминчлан захисан учир тэрбээр өдгөө хүртэл албан тушаалдаа хэвээр ажиллаж байгаа гэсэн яриа ХЗДХ-ын яамаар “хэсдэг” юм билээ.

30 гаруйхан настай энэ “жаалхүү” хүний шахаас, дэмжлэгээр яаж Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга болсон нь иргэд бидэнд хамаагүй, дүүрсэн хэрэг гэж бодьё. Гэтэл огт чимээгүй үлдээх болохгүй төдийгүй, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд дур зоргоороо халдсан гэмээр, төрийн эсрэг чиглэсэн эрүүгийн ноцтой гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нь хэзээ ч уучилж болохгүй санагдана.

Хэрвээ ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн хуулийн төслийг дур мэдэн хууль зассан, тэр нь УИХ–ын чуулганаар ороод батлагдчихсан нь үнэн бол П.Сайнзориг хариуцлага хүлээгээд зогсохгүй, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, цаашлаад Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, тус газрын холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой болж байгаа юм.

П.Сайнзоригтой холбоотой “хууль засаж батлуулсан” тухай асуудал олны сонорт хүрэлгүй “хав дарагдсан” гэх юм.

2016 оны 11 сард Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан байдаг. Гэтэл ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг түр буцааж аваад, буцааж өгөхдөө дээр хэлсэн засварыг оруулчихсан гэж ярьдаг юм билээ.

Тухайн үед ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан, өдгөө ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж Ш.Солонго энэ асуудлыг “гадарлаад”, хуулийн төсөлд “гар дүрсэн” П.Сайнзориг нарын холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг ХЗДХ-ийн яамны тухайн үеийн удирдлагуудаас шаардаж байсан гэх яриа бий. Харамсалтай нь ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн “өрөөндөө зассан” Хилийн тухай хуулийн төсөл бусдад мэдэгдэлгүй яван явсаар тэр чигээрээ УИХ-ын чуулганаар ороод батлагдчихсан гэдэг. Магадгүй түүний зассанөөрчилсөн гэх Хилийн тухай хуулийн тухайн заалтын цаана ямар нэг байдлаар гадна дотнын элдэв ашиг сонирхол орчихсон байхыг хэн үгүйсгэх вэ?

Монгол Улс төртэй, хуультай, хууль хяналтын байгууллагатай тусгаар тогтносон улс. Тиймээс ТЕГ, АТГ зэрэг холбогдох хуулийн байгууллагаас ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг мэтийн эрх мэдэл, албан тушаалдаа эрдсэн, төрийн хууль тогтоох эрх мэдэлд халдсан, эргүүгийн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхдүүдийг шалгаж, үнэхээр хууль зөрчсөн бол зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой.

Эс бөгөөс хэн дуртай албан тушаалтан хууль санаачлах, хууль батлахын тулд ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгч, УИХ-ын болон УИХ-аас томилдог Засгийн газрын эрх мэдэлд дураараа халддаг байдал хэвийн үзэгдэл болох нь байна шүү дээ.

5 Сэтгэгдэл сэтгэгдэл “Засгийн газрын хууль санаачлах бүрэн эрхэд ХЗДХЯ-ны газрын дарга “халдсан” гэв үү”

  1. Wonderful goods from you, man. I’ve understand your stuff previous
    to and you are just too wonderful. I actually like what you
    have acquired here, really like what you’re stating and the
    way in which you say it. You make it entertaining and you still take care of to keep it sensible.
    I can’t wait to read far more from you. This is really a terrific site.

    My blog post … google

  2. Hey I know this is off topic but I was wondering if you knew of any widgets I could add to my blog that automatically tweet my newest
    twitter updates. I’ve been looking for a plug-in like this for quite some time and was hoping maybe you would have some experience with something like this.
    Please let me know if you run into anything. I truly enjoy reading your blog
    and I look forward to your new updates.

    Look at my blog – hk (Sherry)

  3. I am in fact thankful to the owner of this web site who has shared this enormous piece of writing at here.

    Here is my web page; judi; Hugh,

  4. I love how everyone has just forgotten that Robert Downey jr
    was in blackface throughout the entire movie https://www.dustinneathery.com

  5. Hello! Someone in my Myspace group shared this site with us so I came to check it out.
    I’m definitely loving the information. I’m book-marking and
    will be tweeting this to my followers! Great blog and outstanding style and design.

    My page :: cialis tadalafil

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • gardening kale: Your home in addition to garden are generally typically the two most important spots you deal with on...
  • gardening tool crossword clue: Your home and even garden are usually the particular two most significant places you...
  • gardening essentials: Your home plus garden are usually this two most important locations you deal with with a...
  • gardening places near me: Your home and even garden are normally often the two most significant places you deal with...
  • gardening online stores: Your home plus garden are generally typically the two most critical destinations you deal...