|

Жаргалтхаан сумын эрчим хүчний чадлыг гурав дахин нэмлээ

1-aimag-

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах зорилгоор “Цэнхэрмандал” дэд станцыг өргөтгөн, Цэнхэрмандал -Жаргалтхаан сумыг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугам барьжээ. Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Засгийн газрын ажлын бүрэлдэхүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар энэ бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд оролцлоо.

Жаргалтхаан сум 1994 онд төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Үүнээс хойш шинэчлэл, өргөтгөл хийгээгүй учир хүчдэл унах, өсөн нэмэгдэж байгаа ачааллыг даахгүйд хүрээд байсан юм.

Дэд станцыг 35/6 киловаттаар өргөтгөсөн байна. Ингэснээр хүчдэл унах асуудал шийдэгдэж, хүчин чадал нь гурав дахин нэмэгдэж байгааг “Багануур- Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” /БЗѲБЦТС/ ТѲХК-ийн захирал Н.Тавинбэх мэдэгдлээ. Ѳнгѳрсѳн жилийн хавар Ерѳнхий сайд тус суманд ажиллах үеэрээ сумын иргэдийн гаргасан санал санаачилгыг үндэслэн эрчим хүчний асуудлыг шийдсэн. Энэ хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар БЗѲБЦТС ТѲХК 35/6 кВ-ын Цэнхэрмандал дэд станцын ѳргѳтгѳл, Цэнхэрмандал-Жаргалтхаан 44,5 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 1600 кВа хүчин чадалтай 35/10 кВ-ын Жаргалтхаан дэд станцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ийнхүү хүлээлгэж ѳглѳѳ.

Д.Одонтунгалаг

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...