|

Төрийн байгууллагууд туршлага солилцож байна

1-aimag-
Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг агентлагууд “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан туршлага солилцож байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 22 агентлаг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилт, ажилтнуудаа хөгжүүлэх зорилтын хэрэгжилт, шинээр санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тус тус танилцуулж, үйл ажиллагаа, үр дүнг харуулсан үзэсгэлэнг гаргажээ.
Тус аймгийн ЗДТГ-аас анх удаа  агентлагуудын бүтэн жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх мэдээллийг хэвлэл, мэдээлэл, төрийн бус байгууллагуудад шинэлэг хэлбэрээр ийнхүү хүргэж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын эхээр 15 сумын үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг мөн зохион байгуулах ажээ.
Төрийн байгууллагуудад туршлагаа хуваалцах, бие биеэсээ суралцах боломжийг олгож байгаа энэхүү үйл ажиллагаа 20-22-ны өдөр үргэлжилнэ.
Д.Алтантогос

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Hai: Normally I do not read post on blogs, but I would like to say that this write-up very compelled me to check out...
  • Latasha: Hello would you mind letting me know which web host you’re working with? I’ve loaded your blog...
  • Sanford: Hello, after reading this amazing post i am too delighted to share my knowledge here with colleagues. Also...
  • Florian: This post offers clear idea in support of the new people of blogging, that truly how to do blogging and...
  • fertilizer control order ppt: Gardening is a great approach to escape the stress involving lifestyle by working...