|

А.Энхтуул хүрэл медаль хүртлээ

Бразилийн Калдас-Новас хотноо болсон шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын шатарчин А.Энхтуул хүрэл медаль хүртлээ.
Дэлхийн 80 гаруй тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд 80 орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодруулсан байна. Манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, сурагчдын дэлхийн аварга А.Энхтуул, сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Ану, С.Билгүүн нарын 18 шатарчин оюун ухаанаа сорьсон.
Дээрх тамирчдаас А.Энхтуул ганцаараа медалийн тавцанд үлдсэн байна. Охидын 18 насны ангилалд өрсөлдсөн тэрбээр нийт есөн өргийн тоглолтоос тав хожиж, гурав тэнцэн, нэг тоглолтод хожигджээ. Ингээд нийлбэр дүнгээр 6.5 оноогоор хүрэл медалийн эзэн болжээ.
Түүний ангилалд нийт 70 шатарчин өрсөлдсөнөөс Гүржийн шатарчин Мэри Арабизе 8.0 оноогоор тэргүүлж, ОХУ-ын Алина Кашлинскаяа 7.5 оноогоор мөнгөн медаль хүртсэн аж.
Охидын 18 насны ангилалд А.Энхтуулын хамт өрсөлдсөн ФИДЕ Мастер Б.Ану 4.5 оноогоор 34 дүгээр байрт шалгарчээ. Монголын бусад шатарчдын тухайд өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ энэ жил охидын 12 насны ангилалд оюун ухаанаа сорьж, 5.0 оноотой 26 дугаар байрт, сонирхогчдын дэлхийн аварга С.Билгүүн хөвгүүдийн 14 насны ангилалд 5.5 оноогоор 34 дүгээр байрт тус бүр шалгарчээ.
Сурагчдын багийн болон хувийн дэлхийн аварга А.Энхтуул ийнхүү шатрын өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа хүртэж байгаа нь энэ юм.

М.Өнөрөө

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Innovation: that may be the finish of this post. Right here you will obtain some sites that we consider you will...
  • paris tour: Thank you for the sensible critique. Me and my neighbor were just preparing to do some research on this....
  • Secure Messenger: Wonderful story, reckoned we could combine a couple of unrelated information, nevertheless...
  • Dylan: I’m truly enjoying the design and layout of your website. It’s a very easy on the eyes which makes...
  • Threema: Here are several of the web pages we recommend for our visitors