|

Сэрэмжлүүлэг: Нийслэлд дуу цахилгаантай бороо орно

1796

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 29, 30-нд  зарим дүүргээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд өдөртөө 6-11 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Салхи шөнөдөө 0-5 м/с байна. Шөнөдөө Багануур, Тэрэлж орчмоор 10-15 радус, бусад дүүргээр 15-20 градус дулаан, өдөртөө нийт дүүргээр 24-29 градус дулаан байна. 8 дугаар сарын 1,3 нийт дүүргээр түр зуурын бороо орно. шөнөдөө тэрэлж орчимоор 8-13 градус дулаан бусад дүүргээр 15-20 градус дулаан , өдөртөө нийт дүүргээр  29-34 градус хүртэл халах төлөвтэй байна.

 

Иймд иргэд та бүхэн цаг агаарын мэдээлэл тогтмол хүлээн авч , баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг анхааруулж байна.

  • усархаг бороо орсоны улмаас голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байх
  • гол, усыг гатлахдаа батлагдсан зам, маршрутаар гарах, усанд боогдох эндэж осолдохоос урьдчилан сэргийлэх
  • тогтоол усанд орохгүй түүний ойр орчим байрлахгүй байх
  • айл, өрхүүд орон гэрээ, хашаа хороогоо борооны ус орохоос хамгаалж суваг, шуудуу татах
  • хүчтэй салхинаас хамгаалж даруулга, бэхэлгээ хийх
  • хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • согтууруулах ундаа болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
  • малыг туухдаа батлагдсан замаар гарах
  • аянга цахилгаан, аадар бороонд цохиулахаас сэргийлэх
  • аж ахуйн нэгж, албан байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, ажлын хэсгийг үүрэг даалгавраар хангах
  • борооны цув, резинэн гутал, мотопомп зэрэг үер, усны үед зайлшгүй шаардлагатай хувцас, техник, багаж хэрэгслийг бэлтгэх
  • борооны ус зайлуулах шугам, гаргалгааг шалгахыг Нийслэлийн онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы