|

Цалингийн нэмэгдлийг хойшлууллаа

Өнөөдөр төрийн албан хаагчид ажил хаялт зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Уг нь ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан. Харин багш нарын хувьд цалинг ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх ёстой хэмээн өнгөрсөн хугацаанд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж Засгийн газрын холбогдох сайд нараас хариу хүссэн ч тодорхой тайлбар ирүүлээгүй юм.
Дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнгөрөгч баасан гарагт хуралдуулсан. Гэхдээ хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэснээ нууцлав. Зарим эх сурвалжийн мэдээлснээр дээрх асуудлыг хэлэлцэж, ажил хаялт зарласан хүмүүстэй уулзаж, ирэх оны төсөвт суулгасан нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр шийдвэрлэсэн хэмээн мэдээлэв.
Гэтэл энэ асуудалтай зэрэгцэн өнгөрөгч баасан гаригт шөнө хугаслан хуралдсан хуралдаанаар төрийн албан хаагчид, ахмад настны тэтгэврийг 53 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг нэг сараар хойшлуулахаар шийдвэрлэлээ. Гал дээр тос гэгчээр эл шийдвэр гарсантай холбогдуулан ажил хаягчид Засгийн газрын танилцуулгыг хүлээцтэй сонсохгүй болов уу хэмээн эрх баригчид шийрэгнэж байна.
Төсвийн төсөлд тусгаснаар цалин тэтгэврийг гуравдугаар сард нийтэд нь хавтгайруулан 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Дараа нь тавдугаар сард 23 хувиар нэмэгдүүлэхээр тусгажээ. Харин УИХ дээрх шийдвэрийг дөрөв, аравдугаар cap болгон хойшлуулав.
Сонгууль дөтөлж гишүүд ард түмэндээ хайр зарлаад буй. Иймээс дээрх шийдвэрийг гаргаж танилцуулах хүн олдохгүй байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Ямартай ч дээрх шийдвэрүүдийнхээ талаар төрийн албан хаагчдад танилцуулах болох нь.

Л.Нинжсэмжид

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Threema: Every the moment in a even though we select blogs that we study. Listed below would be the most recent web...
  • photography angles: Great blog here! Also your website loads up very fast! What host are you using? Can I get your...
  • vacation offer: Nice post. I was checking constantly this blog and I am impressed! Very helpful information...
  • Threema: very few websites that occur to become detailed beneath, from our point of view are undoubtedly properly...
  • newspapers: Definitely believe that which you said. Your favorite justification appeared to be on the net the easiest...