|

Төв аймагт ховор элементийн хайгуул дуусчээ

АНУ-ын “Green Tech Solutions” компани Төв аймаг дахь газрын ховор элементийн баялаг бүхий 17 мянган га талбайд хайгуулын өрөмдлөгийн ажлаа дуусгажээ.
Хайгуулын дээжүүдийг БНСУ-ын төрийн өмчийн уул уурхайн компани “KORES”-ын лаборатори руу илгээн шинжлүүлэх юм байна. Ингэснээр газрын ховор 17 элемент ямар хэмжээтэйгээр агуулагдаж буйг тогтоох аж.
Газрын ховор элемент дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд. Өдгөө дэлхийн зах зээлд БНХАУ-аас газрын ховор элементийн 90 гаруй хувийг нийлүүлдэг. Нэг килограмм нь 7-8 мянган ам.долларын үнэ хүрдэг газрын ховор элементийн орд байх магадлал манай улсад өндөртэй гэж мэргэжилтнүүд үздэг байна.
Газрын ховор элементийг нисэх онгоцны сэнсийг хөргөх, хос хөдөлгүүрт машины мотор, зай хураагуур, эмнэлгийн багаж төхөөрөмж, фото дурангийн линз, стратегийн зэр зэвсэг, алсын удирдлагатай пуужин тээд олон зүйлд ашигладаг байна.
Дэлхийн зах зээлд нэг жилд 40 мянган тонн газрын ховор элемент шаардлагатай байдаг аж.

Ц.Батболд

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • office Services: magnificent post, very informative. I’m wondering why the other experts of this sector do not...
  • atoms: Somebody essentially assist to make significantly posts I might state. That is the very first time I...
  • music arts award: Wow! This could be one particular of the most helpful blogs We’ve ever arrive across on this...
  • SeventyOne: Sites of interest we have a link to
  • science news: As a Newbie, I am permanently searching online for articles that can benefit me. Thank you