|

Э.Бат-үүл: УИХ-ын дарга Д.Дэмбэрэл асуултуудад хариулахдаа хууль зөрчсөн болохоо улам л нотлоод байсан

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ж.Сүхбаатар нарын гишүүд өргөн барьсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хороогоор хэлэлцэж байх үед Д.Дэмбэрэл даргыг хууль зөрчсөн хэмээн та үзэж түүнээс асуулт асууж хариулт авсан. Авсан хариултдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байна?
-Асуудлыг хоёр салгаж ярих ёстой. Эхний асуудал нь Д.Дэмбэрэл дарга хоёр нүүр гаргасан гэж хэлж болно. Бидний найман гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичиг өгөх гэсэн чинь хуулиараа бол 19 гишүүний гарын үсэг байх ёстой гээд бариулаагүй. Тэр тухайгаа Э.Бат-Үүл бид хоёр 19 болж байж өргөн барьдаг гэдгийг ойлголцсон гэдгээ байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Гэтэл дараагийн есөн гишүүнийхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлц гэсэн шийдвэр гаргачихаж байгаа байхгүй юу.
Яагаад хоёр янзаар хандсан юм гэхээр УИХ-ын чуулганы үеэр хуралдаан даргалж байх үеэр бичгийг өгчихсөн юм. Олон түмний өмнө гардуулчихсан юм чинь байнгын хороонд шилжүүлэхээс өөр арга байсангүй гэж хариуцлагагүй үг хэлээд сууж байсан. Тэгвэл УИХ-аар хуулийн төслөө хэлэлцүүлэхийн тулд хурлаа удирдаж байхад нь л төслөө өргөн бариад байх ёстой байсан юм байна гэдэг ойлголтыг түүний хариултаас авсан.
-Таны өмнө санаачилж гарын үсэг цуглуулж байсан найман гишүүдээс сүүлийн өргөн барьсан есөн гишүүн дунд байгаа юу?
-Миний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж байсан гишүүдээс өнөөдрийн ес дунд С.Эрдэнэ зэрэг гишүүдийн нэр давхардсан байгаа болохоор бидний нэрс нийлээд ч 19 хүрэхгүй болчихоод байгаа юм.
-Бичгийг өргөн барьсан. Гардан авахад яг юу болсон нь мэдэгдэхгүй. Д.Дэмбэрэл дарга, Ц.Батбаяр гишүүн нар маргасаар байгаад таарсан. Хэн нь үнэн яриад байсан эсэх талаар танд мэдэж бай¬гаа зүйл байна уу?
-Үнэндээ Ц.Батбаяр, Д.Дэмбэрэл хоёрын маргааныг бид сайн ойлгоогүй. Хэнийх нь үнэн, худал байсныг хэн нь ч ойлгоогүй. Тэд бие бие рүүгээ чихсээр байгаад л гарсан. Миний тавьсан асуултуудад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хариулахдаа улам л хууль зөрчсөн болохоо нотлоод бай-сан. Хэлсэн үг бүхнээс нь яах аргагүй Д.Дэмбэрэл дарга хууль зөрчсөн байна гэдэг нь тодорхой байсан. Дэгийн хууль зөрчсөн. Гишүүдийг ялгавартай авч үзсэн байна гэх зэрэг олон асуудлууд урган гарч байгаа юм.
-Есөн гишүүн өргөх бичиг барьчихсан чинь л хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд байгаа шиг зүйл ажиглагдаад байна л даа?
-Энэ хуулийг хэлэлцэж батлахдаа хууль хэрэгжиж эхлэх хугацааг дараагийн парламентаас эхлүүлье. Одоогийн их хурал дээр болохоор есөн гишүүн өргөх бичиг өргөн барьснаас болж ийм зүйл болж байгаа мэт харагдах гээд байна шүү дээ гэдгийг хууль санаачлагчдад хэлсэн. Уг нь парламентын зүй ёсны хуулийн дагуу бол Ж.Сүхбаатар нарын гишүүд зөв асуудал тавьсан. Чухал алхам ч болсон. Харин өнөөдөр хэрэгжих цаг хугацаа нь биш. Өөрөөр хэлбэл хэсэг гишүүд Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан нь улс төрийн хариу авах гэж байгаа юм шиг харагдана.
-Ардчилсан намын фракциуд задарч байгаа гэсэн. Таны хувьд нам доторхи фракциудыг эсэргүүцдэг гишүүний нэг. Гэтэл жилийн жилд сонгууль дөхөөд ирмэгц танай намд иймэрхүү бутрал болдгийг юу гэж үздэг вэ?
-Намын доторхи фракциудын үйл ажиллагаанд би нэг их ороод байдаггүй. Бүлэглэсэн, хэн нэгнийг дагасан, албан тушаалын төлөө маргалдсан иймэрхүү асуудлуудыг намын дарга байхдаа ч эсэргүүцэж байсан. Одоо ч зөвшөөрдөггүй. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад нам дотор фракциуд байдаг л даа. Гэхдээ тэд үзэл бодлоороо нийлсэн бодлогын асуудлаар нэгддэг. Манайх шиг Дорж, Дондогийг дагасан фракци хэрэг байхгүй. Тиймээс манай намын фракциуд хаанаа юу болоод байгаа талаар ямар ч мэдээлэл байхгүй байна. Харин өнөөдөр намын удирдлагын төлөө тулалддаг цаг биш. Манай нам энэ өвчнөөс салчихсан гэж бодож байгаа шүү дээ. Тухайлбал, Хамтарсан Засгийн газрыг анхнаасаа эсэргүүцдэг.
-Үүнээс гадна Х.Баттулга сайдыг Ерөнхий сайдад зүтгэж эхэллээ гэх зэрэг мэдээлэл гарч байна. Үүнийг та хэрхэн дэмжиж байгаа вэ?
-Бүх зүйл намын дүрмээр явах ёстой. Түүнээс биш Э.Бат-Үүл Х.Баттулгад сайн муу гэдэг нь тусдаа асуудал. Учир нь Х.Баттулга Ерөнхий сайд болно гэвэл яагаад болохгүй гэж би асууна. Болж болно. Гэхдээ намын дүрмээр бүх зүйл болох ёстой гэдгийг дахин хэлье.
-Намынхаа дүрмээр ороод энэ хоёр хүн нэр дэвшвэл та алийг нь дэмжих вэ?
-Тэр бол ёстой миний нандин нууц. Хэн сайн хөтөлбөр тавьж байгааг нь л дэмжинэ. Гэхдээ сонгуулиас өмнө намын даргыг өөрчлөх тухай асуудлыг миний хувьд яагаад ч зөвшөөрөхгүй. Сонгууль дөхмөгц манай намд даргын өрсөлдөөн болж байдгаа болих хэрэгтэй. Одоо болоо шүү дээ. Ер нь өнөөдөр намын даргын үйл ажиллагаанд байр сууриа илэрхийлэхдээ өөрийнхөө үзэмжээр л илэрхийлнэ. Сайн муугийн ямар баримт байгаа юм.
Харин сонгуулийн дараа бол баримт гараад ирнэ. Ялагдвал дарга муу байсан нь ойлгомжтой. Ялах юм бол сайн байсан нь тодорхой. Ялагдана гэсэн хүмүүс зөндөө байна. Тэднийхээр бол Н.Алтанхуяг огцорч таарна. Гэтэл ялна гэсэн нь түүнээс дутахааргүй их байна. Хэрэв ялчихдаг юм бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж таарна. Зарчим болоод баримт нь л энэ.
-Н.Энхбаяр Ц.Нямдоржоор оролдоод эхэллээ. Дараагийнх нь Э.Бат-Үүл байж магадгүй гэсэн зүйл яригдах боллоо. Түүнд тэгэх шалтаг байгаа юу. Танд түүнд өгөх Ц.Нямдоржийнх шиг өгөөш бий юу?
-Н.Энхбаяртай улс төрийн үзэл бодлын талаар ерөөсөө таардаггүй. Н.Энхбаярыг хамгийн их шүүмжилж, ширүүн тэмцэл хийж байгаа хүн нь яах аргагүй би. Түүнийг улс төрийн тавцанд мандан бадрах үеэс л тэмцэл хийсэн. Гэхдээ би саяхан Н.Энхбаярыг өмөөрнө гэж ярилцлага өгсөн. Их олон хүн гайхсан байсан. Над руу маш олон хүн янз бүрээр дайрсан. Зарим нь “чи Н.Энхбаяраас юугаа авчихаав” гэж байсан бол нөгөө хэсэг нь Ц.Нямдоржид муу болохоороо зориуд түүнийг өмөөрч байгаа юм уу ч гэх шиг. Тэгэх тусам Н.Энхбаярыг өмөөрнө гэсэн байр суурь маань хэчнээн зөв болохыг ухаарсан.
-Яагаад?
-Н.Энхбаярын гэм бурууг шүүхээр тогтоогдоогүй байхад нь олон хүн тогтоочихоод байна. Шүүх буруутай гэсэн шийдвэр гаргаагүй байхад түүний бурууг ойлгосон байна гэдэг нь маш аюултай үзэгдэл. 1990 оны ардчиллын олж авсан хамгийн чухал зүйлүүдийн нэг нь дээрх асуудал. Бид энэ үнэнийг ойлгох гэж социолизмын үед олон хүний аминд хүрч байсан. Жишээ нь ардчилал өндөр хөгжсөн оронд Ц.Нямдорж шиг сайд хүн хэн нэгний гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй байхад нь хэлчихсэн байх юм бол шууд огцруулна. Төрийн ёсзүйд тохирохгүй. Энэ нь хамгийн чухал зарчим байхгүй. Ер нь хүн бусдын хувь заяанд их хайнга ханддаг. Тэр хүндээ дургүй бол бүр буруутгах хандлагатай байдаг. Зүгээр л дургүй байсныхаа төлөө.
-Тэгэхээр түүний нүүдэл тань руу нүүж эхэлбэл?
-Би шууд л шалгуулна гэж боддог юм. Үнэн зөвөө шалгуулсны дараа намайг гүжирдэж гүтгэсэн хүмүүст хариуцлага тооцуулна. Намайг шүүхээр гэм буруугүй гэдгийг нь тогтоовол буруутай гэж гүтгэсэн хүмүүсээс хариуцлага нэхнэ. Ер нь сүүлийн үед хараад байхад Монголд гэмт хэргийн асуудлыг ч улстөржүүлдэг болчихлоо шүүдээ.

Б.Даваа

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • route 66: Hi there, I found your website by the use of Google even as looking for a similar matter, your web site got...
  • 2d music notes: I truly appreciate this post. I have been looking everywhere for this! Thank goodness I found it on...
  • Threema: Every the moment in a even though we select blogs that we study. Listed below would be the most recent web...
  • photography angles: Great blog here! Also your website loads up very fast! What host are you using? Can I get your...
  • vacation offer: Nice post. I was checking constantly this blog and I am impressed! Very helpful information...