|

Иргэд ирэх онд өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна

4398Монгол банкнаас инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг 2016 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотын 9 дүүргийн бүрэн дундаас дээш боловсролтой, 24-44 насны 1,000 иргэнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар гүйцэтгэсэн байна.

Судалгаанаас дараах үр дүнгүүд гарсан бөгөөд иргэд ирэх 12 сарын хугацаанд:

– Инфляци өнөөгийн түвшинд;

– Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарна;

– Зээлийн хүү өснө;

– Эдийн засгийн ерөнхий төлөв байдал муудна;

– Өрхийн санхүүгийн байдал муудна гэсэн хүлээлттэй байна.

Хүлээлтийн чанарын хариултаас харвал иргэдийн 61% нь ирэх 12 сард үнийн түвшин ерөнхийдөө өснө гэж үзсэн бөгөөд үүнээс 36% нь үнийн түвшин илүү хурдацтайгаар өснө, 25% нь үнэ өснө гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй гэж хариулжээ. Түүнчлэн ирэх 12 сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг бага зэрэг чангарна гэсэн хүлээлттэй байна. Өндөр орлоготой иргэдээс илүүтэйгээр бага орлоготой иргэд ирэх 12 сарын хугацаанд ханш чангарна гэж үзжээ.

Иргэд дээрх хүлээлттэй байгаа нь нэг талаас инфляци идэвхжихгүй байхыг илтгэж байгаа хэдий ч, нөгөө талдаа өрхийн хэрэглээ буурах, жижиглэнгийн борлуулалт үргэлжлэн саарах, улмаар эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт буурах зэргээр одоогийн эдийн засгийн хүндрэл гүнзгийрэх эрсдэл өндөр байгааг илтгэж байна гэж дүгнэсэн байна.

Д.Үржинбадам

Zindaa.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • mechanic: I do agree with all of the concepts you have presented in your post. They’re really convincing and...
  • Condo: hi!,I really like your writing very much! proportion we keep in touch more about your post on AOL? I need a...
  • Film Streaming: check beneath, are some absolutely unrelated internet sites to ours, having said that, they are most...
  • Sauna: Wonderful story, reckoned we could combine a few unrelated information, nonetheless truly really worth taking...
  • best online shopping sites: What i do not realize is in fact how you are no longer really much more well-liked than...