Нүүр » Монголын үзэсглэнт газрууд
You are browsing entries filed in “Монголын үзэсглэнт газрууд”

Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумын нутагт орших далайн төвшнөөс дээш 1962 метр өндөр уул юм. Ой тайга, тал хээрийн ургамал бүхий 2-3 бүс нэг дор байдгаараа онцлог. Тарнын яргай хэмээх ховор ургамал ургадаг. Хангай Хэнтийн хушин ойгоос 200 гаруй километр алслагдсан хирнээ уулын ар хормойгоор шинэс, хус, хушин ой ургадгаараа онцлог. Мөн яргай, яшил, буйлс, […]
2019 December 9th 04:20 pm | Категор Монголын үзэсглэнт газрууд,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Эрдэнэмандал сумтай хаяа дэрлэн орших Архангай аймгийн хамгийн үзэсгэлэнт Жаргалант сум. Жаргалант сумын Асайтын голоор нутагладаг халхчууд ”Чоно Бөртийнхэн” гэнэ. Монголын алтан ургийн овог нь Боржигон билээ. Боржгон гэдэг нь угтаа ”Бор эзэн” чоно гэсэн үг. Б. Амартүвшингийн “Эрдэнэцогцолсон Жаргалант нутаг” номонд дурьдсанаар… Сайн ноён хан аймгийн эетэй засгийн хошууны үүсгэл, нутаг дэвсгэр: Суут Богд […]
2019 October 11th 10:39 am | Категор Боловсрол,Монголын үзэсглэнт газрууд | Дэлгэрэнгүй »

Монгол улсын газар нутагт хамгийн их талбайг эзлэн оршдог элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. Тус элс нь нийт 4000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн 180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг. Бөөрөг дэлийн элсийг Их монгол […]
2019 October 4th 09:48 am | Категор Монголын үзэсглэнт газрууд,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Азийн хөх сувд болсон Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх олон улсын аян энэ сарын 4-19-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймагт зохион байгуулагдах гэж байна. “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”, “Дөрөв дэх өнцөг”, “Түгээмэл эрх хөгжил”, “Захиргааны шинэ санаачлага”, “Байгаль орчны сэтгүүлчдийн сүлжээ” ТББ-ууд хамтран санаачилсан Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдолыг […]
2019 July 1st 09:31 am | Категор Монголын үзэсглэнт газрууд,Мэдээ мэдээлэл | Дэлгэрэнгүй »

Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд төрийн тахилгатай уул болгожээ. Хайрханы суга […]
2019 June 29th 09:33 pm | Категор Монголын үзэсглэнт газрууд,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Дундговь аймгийн нутаг, Их газрын чулууны ууланд Хустайн байгалийн цогцолборт газраас Монгол тарвага сэргээн нутагшууллаа. Их газрын чулууны уул орчимд 2000 оны дунд хүртэл Дундговь аймгийн хэмжээнд тарвага элбэгтэй газрын тоонд ордог байсан. Улмаар хүний буруутай үйл ажиллагаанаас болж 2010 оноос хойш тус газарт тарвага үзэгдэх нь багасч, устах хэмжээнд хүрчээ. Тиймээс Их газрын чулууны […]
2019 June 14th 06:00 pm | Категор Монголын үзэсглэнт газрууд,Мэдээ мэдээлэл | Дэлгэрэнгүй »

Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудын нэг болох та бидний сайн мэдэх “Сайханы Хөтөл”-д зам засвар, шилэн гүүрний ажил хийгдэж байгаатай холбогдуулан энэ сарын 10-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар замыг хаасан байна. Уг ажлын хүрээнд 8 км хатуу хучилттай засмал зам шинээр тавьж, “Сайханы хөтөл”-ийн хоёр өндөр хавцал дээгүүр 70 метр урттай , 30 метрийн өндөр шилэн […]
2019 June 12th 10:46 am | Категор Монголын үзэсглэнт газрууд,Мэдээ мэдээлэл | Дэлгэрэнгүй »

Хэнтийн нуруу, Сарьдаг уулын өвөрт хүний хөл хүрэмгүй хөвч тайгын гүнд Монгол Улс анхны нийслэл хотоо байгуулж байжээ. Үүнийг батлах хотын туурийг Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийнхэн илрүүлээд байна. Майжиг хүрэн баавгай, бор гөрөөс, буга, хандгай, модны мөчир дамжин гүйх хэрэм гээд зэрлэг амьтны эх өлгий, нисдэг тэрэг, мориноос өөр унаа үл хүрэх хөвч […]
2019 May 16th 10:29 am | Категор Монголын үзэсглэнт газрууд | Дэлгэрэнгүй »

Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар баатар гэж атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юугий нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юугий нь татахад цулгуйхан хатирдаг давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ. […]
2019 May 9th 01:18 pm | Категор Монголын үзэсглэнт газрууд | Дэлгэрэнгүй »