Нүүр » 2011 December 22nd 01:32 pm Entries posted on “December, 2011”

АТГ дахин гурван хүнийг гудамжинд гаргалаа

АТГ 20

АТГ-ын шинээр томилогдсон дарга нар нэр бүхий 14 хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд удаагүй байна. Гэтэл энэ долоо хоногт Гүйцэтгэх албаны ажилтан Ж.Өсөхбаяр, Ц.Энхбаатар, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунсүрэн нарын гурван хүнийг ажлаас нь халжээ. Эдгээр ажилтнуудыг халах болсон үндэслэлээ тус газрын дарга нар орон тооны цомхтгол, мэргэжилдээ тэнцээгүй учраас хэмээн тайлбарлажээ. Тэдэнд зургаан сарын цалинтай […]

2011 December 22nd 01:32 pm | Категор Авилга | Дэлгэрэнгүй »

Нүүрс ачсан машинд тарваганы арьс нуужээ

Нүүрс mashin

Гаалийн хяналтын бүсээр ангийн их хэмжээний бүтээгдэхүүн гаргахыг завджээ. “Цонлун ХХК”-ийн нүүрс ачсан машин жолоодож явсан иргэн Э эл хэргийг үйлджээ. Түүний жолоодож явсан автомашинд 990 ширхэг тарваганы арьс нууж хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна. Дээрх хэргийг Гашуунсухайт дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч өчигдөр илрүүлж хууль хяналтын байгууллагад шилжүүллээ. Д.Тэлмэн

2011 December 22nd 11:11 am | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

”Хаан” банк дампуурах нь

ХААН банк

«ХААН» банк хэзээ мөдгүй дампуурах нь. Тэд өөрсдийгөө хамгийн олон харилцагч, хадгаламж эзэмшигчтэй Монгол Улсын арилжааны том банк хэмээн зарлан тунхагладаг. Энэ нь ч үнэн. Орон даяар 500 салбар нэгжтэй «ХААН» банканд манай улсын нийт айл өрхийн 80 гаруй хувь нь барьцаалагдчихсан байна. Хэрэв Монгол орныг бүрхсэн асар том сүлжээ бүхий “ХААН” банк дампуурчихвал «Анод», […]

2011 December 22nd 10:33 am | Категор Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

Д.Мандах хариуцлагаас зугатаан харийг зорьжээ

Д.Мандах_ШӨХТГ-йн_дарга

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Д.Мандахыг хууль зөрчсөн хэмээн үзэж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг цалингийн 20 хувиар торгохоор болсон билээ. Учир нь Шударгa өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах 2010 оны есдүгээр сарын 7-нд Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн экспорт, импорт болон орон нутгийн долоон төрлийн ачаа тээврийн тарифыг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгох […]

2011 December 22nd 10:17 am | Категор Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлагдлаа

Өрхийн эмнэлэг

“Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг баталлаа. Нэг төвд ногдох иргэний тоо нь нийслэлд 8000-аас доошгүй, аймаг, суурин газарт 6000-аас доошгүй байна. Төвийг нөхөрлөл хэлбэрээр нийслэл, аймгийн төв, нэгдсэн эмнэлэгтэй суурин газарт байгуулах юм. Төв нь иргэдэд нийгмийн эрүүл мэндийн  болон  эмнэлгийн тусламж,  үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах хүний нөөц, байр, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслээр […]

2011 December 22nd 09:55 am | Категор Эрүүл мэнд | Дэлгэрэнгүй »

Агаарын бохирдол эрүүл мэндэд түгшүүрийн харанга дэлдэж байгааг сануулав

utaa hetsuudlee

Улаанбаатар хотын агаарын бохирдлын чанарын стандарт хэмжээнээс 10-25 дахин их болж, дэлхийн аль ч нийслэл хотуудаас хамгийн их бохирдолтой хот болсныг Агаарын чанарын албанаас зарласан. Агаарыг бохирдуулагч тоосонцор нь хүний эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлж байгаа учир Дэлхийн банк болон Агаарын чанарын албанаас хамтран иж бүрэн судалгаа явуулжээ. Түүхий нүүрс түлдэг гэр хороолол агаарын […]

2011 December 22nd 09:09 am | Категор Нийслэл | Дэлгэрэнгүй »

Тавантолгойн нүүрсний ордын мэдээлэл анх 1884 онд хэвлэгдэж байжээ

Тавантолгой 1984

Монголын шатах ашигт малтмалын дотроос Тавантолгойн нүүрсний ордын тухай мэдээлэл анх 1884 онд (Р.Помпелли), дараа нь 1890 онд Эгийн гол (Н.С.Тугаринов), Чойрын районы нүүрсний тухай 1892-1894 онд (В.А.Обручев) тус тус хэвлэгдэн гарч байжээ. Орчин үеийн нүүрсний геологийн судалгаа 1920-иод онд эхэлж, өнгөрсөн хугацаанд 12 сав газар, 3 талбайд нэгддэг нийт 200 шахам орд илрэл нээгдсэнээс […]

2011 December 22nd 09:04 am | Категор Уул уурхай | Дэлгэрэнгүй »

Э.Халиунболд оны шилдэг тамирчин боллоо

Э.Халиунболд

МАМС-ын холбоо өчигдөр оны шилдгүүдээ тодрууллаа. Улмаар холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Батхүү автомашин болон мотоциклийн спортын үе үеийн ахмадууд, дунд үеийн төлөөлөл, залуу тамирчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзан ирэх оны тэмцээн уралдаанд нь амжилт хүссэн юм. Тамирчид холбооныхоо ерөнхийлөгчтэй уулзсаны дараа төрийн есөн хөлт цагаан туганд мөргөж хүндлэл үзүүлснээс гадна төрийн ордонтой танилцсан юм. […]

2011 December 22nd 08:55 am | Категор Спорт | Дэлгэрэнгүй »

Барилга байгууламжид салют буудуулахыг хориглов

салют

Шинэ жилийн баяраар пиротехникийн хэрэгсэл болох салют, галт сум, тэсрэх үйлчилгээтэй хэрэгслүүдийг иргэд, албан байгууллагууд ихээр хэрэглэдэг. Үүний улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг өнгөрөгч жил гарсан билээ. Пиротехникийн хэрэгслийг худалдан, борлуулах албан ёсны зөвшөөрөлтэй “Тотал мюзик”, “Очир ундраа” гэсэн хоёр компани байдаг. Гэвч хувиараа урд хөршөөс үйлдвэрлэсэн газаp, хэрэглэх заавар нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг […]

2011 December 22nd 08:47 am | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

Иргэн бүрт орон сууц өгөх нь ээ, ашгүй

орон сууц

Х.Баттулга сайд ёстой л барилгын салбарыг тэргүүлж байгаа ”юмтай” хүн шиг загнаж ард олноо баярлуулав. Тэрбээр саяхан болсон МоАХ-ны хурал дээр нэгэн шийдвэр гаргаж түүнийгээ Ерөнхийлөгчид хүргүүлэв. Тэр хүсэлтэд нь ”1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц, түүнтэй адилтгах мөнгөн тэтгэмж олгуулах тухай хэлэлцсэн материалыг танд […]

2011 December 22nd 08:46 am | Категор Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • зочин: Нэрээ солихыг шаардаагүй бна уу
  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо