Нүүр » 2012 March 23rd 08:48 am Entries posted on “March, 2012”

Мах магнаг боллоо

makh_magnag

Махны ченж ярьж байна “Өнөөдрийн байдлаар малчдаас мах ирээгүй байна. Малчид малаа зарж эхлээгүй. Нөөцөлсөн мах одоо дуусч болж байна. Одоо л мал мах ирэх байх. Ирэх мах ямар үнэ ханштай байхыг мэдэхгүй ээ. Мал үнэтэй байвал мах үнэтэй л байх байхдаа. Cap шинээс худалдан авагч тааруу байгаа” хэмээн ярьж байна. Харин иргэдээс яриа авах […]

2012 March 23rd 08:48 am | Категор Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмэв

ТҮК 12

Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын шийдвэрээр энэ сараас Тохижилт үйлчилгээний компаниудын 260 ажилтны цалин 400-500 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Эдгээр ажилтны цалинг нэмэгдүүлэхэд 1.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн аж. Түүнчлэн хотын захирагч ирэх дөрөв, тавдугаар сарыг их цэвэрлэгээний cap болгон зарлаж Тохижилт үйлчилгээний компаниудыг хур хогноос салах үүрэг даалгавар өгчээ.

2012 March 23rd 08:40 am | Категор Нийслэл | Дэлгэрэнгүй »

“Очирваань” эмнэлэг Хятад улсын баталгаагүй эмээр иргэдэд үйлчилж байжээ

ochirvaani

ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс БЗД-ийн 2-р хорооны нутагт байрлах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Рендэжиүтай Очирваань” ХХК-ний “Очирваань” уламжлалт, эмчилгээ оношилгооны эмнэлэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газартай хамтран шалгалт явуулжээ. Шалгалтаар “Очирваань” эмнэлэгт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн […]

2012 March 23rd 07:13 am | Категор Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

Хилээр гаргаж буй нүүрсийг байнга шалгадаггүй

Хөшөөт 11

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нээс «Мон Эн Ко» компани Хөшөөтийн нүүрсийг Хятад руу албан ёсоор зөөж эхэлсэн. Сүр дуулиантай, улаан тууз, оргилуун дарсаар эхэлж, баруун хязгаарын баялгийг харьд аваачих энэ ажил эхнээсээ асуудал дагуулсан. Учир нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шороон замаар нүүрс тээвэрлэхийг хориглож, «Мон Эн Ко»-гоос нүүрс авах учиртай Хятадын «Баостийл […]

2012 March 20th 08:00 am | Категор Уул уурхай | Дэлгэрэнгүй »

Эверестийн оргилд тугаа мандуулна

tserendash everst

Монголын уулын спортын болон боксын спортын нэгдүгээр зэрэгтэй, марафон гүйлтийн тамирчин Дархан-Уул аймгийн МоАХ-ны гишүүн Б.Цэвээндаш дэлхийн зулай Эверестийн ноён оргилд дайралт хийхээр болжээ. Багийн бүрэлдэхүүнд уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, спортын мастер Б.Элбэгдорж тэргүүтэй тамирчид багтжээ. Тамирчдын хувьд анх удаа дангаар багаа бүрдүүлж Эвэрестийг зорьж буйгаараа онцлог аж. Баг тамирчид энэ […]

2012 March 20th 07:49 am | Категор Спорт | Дэлгэрэнгүй »

Р.Гончигдорж Ерөнхий сайдад асуулга тавив

Р.Гончигдорж 11

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Монгол Улсын Ерөнхий сайдад Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын талаар асуулга тавилаа. Тэрбээр асуулгадаа “Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу бүх шатны хурал орон нутгийн хурлын сонгуулийн тойргийг санал авах өдрөөс таваас доошгүй сарын өмнө байгуулж, мандатыг хуваарилж, тойргийн дугаар, нутаг […]

2012 March 20th 07:45 am | Категор Улс төр | Дэлгэрэнгүй »

Сая төгрөгийг хэзээ олгох нь тодорхойгүй байна

Хүний хөгжил сан 11

“Хүний хөгжил сан”-аас өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр нь олгохоор болсон. Нийт 330 мянган иргэнд 330 гаруй сая төгрөг олгох тооцоо гаргаад байсан юм. Гэтэл Засгийн газраас хугацаандаа амжиж олгоно гэж байсан ч хариуцсан байгууллагуудын мэргэжилтнүүд “Үнэндээ ямар журмаар яаж олгох, тийм их мөнгийг 10 хоногийн дотор хаанаас яаж бүрдүүлэх гэж […]

2012 March 20th 07:39 am | Категор Эдийн засаг | Дэлгэрэнгүй »

Хурандаа нар ”Ганц худаг” руу ачигдахаар боллоо

Хурандаа нар Ганц худаг руу

2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгт шалгагдаж буй Цагдаагийн экс дарга нар болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарыг шүүх анхан шатны хурал энэ сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн Шүүхийн танхимд болсон. Шүүгчийн захирамжаар тэднийг цагдан хорих шийдвэр гаргасан даруйд хурандаа нарын биеийн байдал муудан Сүхбаатар дүүргийн эрүүгийн танхимаас мөн дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлэгт хүргэгдэхдээ цусны […]

2012 March 20th 07:35 am | Категор Улс төр | Дэлгэрэнгүй »

Ерөнхийлөгч цагдаагийн удирдлагад хатуу сануулга өглөө

president_and_police_direct

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Цагдаагийн Ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очирыг дуудаж уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч С.Соёмбо-Эрдэнэ 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар зэрэг шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх үеэр гарсан эмх замбараагүй байдал, түүнчлэн шүүхийг үл хүндэтгэсэн, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан, шүүхийн нэр […]

2012 March 20th 07:20 am | Категор Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Л.Отгонбаяр алтан медаль хүртлээ

Л.Отгонбаяр

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Синчуан мужид зохиогдсон Чонкинг Олон Улсын марафонд Монгол улсын шигшээ багийн тамирчин, Л.Отгонбаяр нэг минут 16 секундын амжилтаар “Алтан медаль” хүртсэн бол, “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Бямбажав нэг минут 56 секундын амжилтаар шагналт зургaадугаар байранд шалгарсан байна. Энэхүү Oлон Улсын марафон нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил […]

2012 March 20th 07:12 am | Категор Спорт | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa