Нүүр » 2016 August 31st 03:33 pm Entries posted on “August, 2016”

Монголын хамгийн урт голыг бохирдуулсан Ц.Мянганбаяртай хариуцлага тооцох хэрэгтэй! /Бичлэгтэй/

2440

Шүүхээс дампуурсан гэдгийг нь зарласан “Монгол газар” компани өдгөө ч Орхон голыг бохирдуулсаар, амь юуг нь таслахаар улайрсаар байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Төлбөрийн чадваргүйд тооцогдож, дампуурсан гэгдэх компани өнөөдөр өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг бохирдуулж байгаа завхарсан үйлдлээ  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрээр халхавчлан […]

2016 August 31st 03:33 pm | Категор Байгаль орчин,Онцлох мэдээ,Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

11 настай охин Ганга мөрний төлөө 550 километр сэлнэ

2433

11 настай энэтхэг охин Шраддха Шукла алдарт Ганга мөрний бохирдлын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд мөрний 550 километрийг сэлж туулахаар болсноо зарлалаа. Энэтхэгийн Канпураас Варанаси хүртэл 550 километр газрыг охин 10 хоногт хуваан туулах гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт 60 орчим километр сэлэхээр зоригложээ. Шраддха охин гараанд гарахынхаа өмнө айхгүй байгаагаа мэдэгдээд, Ганга мөрний […]

2016 August 31st 03:18 pm | Категор Байгаль орчин,Дэлхийн анир | Дэлгэрэнгүй »

С ВИРҮСИЙН ХАЛДВАРЫГ ЭМЧЛЭХ ЭМИЙН ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ САЙД ХҮСЛЭЭ

2438

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Гепатит С вирусийн халдварыг эмчлэх эмийг импортлогч эм хангамжийн салбарын төлөөлөл ханган нийлүүлэх байгууллага Монос групп, Омбол ХХК, Монгол эм, имдекс компанийн удирдлагуудтай уулзаж АНУ-ын Гелиад Сайнс компаний Харвони болон түүний Женерик эм болох Ледвир, Вирпас, Хепсинат зэрэг эмийн үнийн талаар ярилцлаа. Монгол Улсын Засгийн газраас хүн амыг вируст гепатитаас сэргийлэх, […]

2016 August 31st 03:12 pm | Категор Эрүүл мэнд | Дэлгэрэнгүй »

Нийслэлд 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгө тоологджээ

2431

  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 8 дугаар сарын 31-нд болж хуралдаанаар нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллогын нэгдсэн дүнг баталгаажуулах тухай асуудлыг хэлэлцлээ.  Улсын хэмжээнд дөрвөн жилд нэг удаа төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллыг явуулдаг байна. Энэ удаагийн тооллого нь зургаа дахь удаагаа явуулж байгаа тооллого бөгөөд нийслэлийн өмчит […]

2016 August 31st 02:21 pm | Категор Нийгэм,Нийслэл | Дэлгэрэнгүй »

Завьтай иргэд осолджээ

2425

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Жанхайн даваанд байрлах “Ар царам” амралтын газрын ойролцоо нууранд завьтай хүмүүс усанд живсэн гэсэн дуудлага 2016.08.30-ны өдрийн 13:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, Аврах салбарын албан хаагчид ажиллаж О /6 настай, эрэгтэй Хатгал тосгоны харьяат/, Б /8 настай, эрэгтэй Мөрөн сумын 3 […]

2016 August 31st 11:36 am | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН “ЗАГАСТАЙН ДАВАА”-НЫ 67 КМ АВТО ЗАМЫН ЗАСВАРЫН АЖИЛД ЗАВХАНЧУУДАА УРИАЛЛАА

2422

Завхан аймагт нэн түрүүнд тулгамдаж буй чухал асуудал бол авто зам засварын ажил билээ. Тэгвэл аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Завхан нутгийн хөгжилд иргэн бүрийн оролцоо” аянг эхлүүлж албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэд та бүхнийг алтан шар зам барих их үйлсийн аянд уриаллаа. Энэхүү уриалгыг дэмжиж – “Цагаан суварга нийгэмлэг” ТББ хандивын данс ажиллуулахаар […]

2016 August 31st 11:28 am | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

Төрийн тансаглалыг танаж, мөнгөний “хөөс”-ийг хагалах зүү Ж.Эрдэнэбатын гарт байна

2421

Засгийн газар сүүлийн хэд хоногт хасна, танана, татвар нэмнэ, хална, солино гэдэг хэдэн брэнд үгтэй болж, иргэдийг нэлээд бухимдуулж байна. Манайхан юманд өнгөц ханддаг болохоор хэнээс татвар авч, юуг хасч, алийг нь танах гээд байгааг ухаж ойлгохгүй, өөр дээрээ тусгаж аваад л цахим ертөнцөөр баахан шаагиж байна. Үнэндээ бол тэр шийдвэрүүдийн ихэнх нь зөв гэж […]

2016 August 31st 10:53 am | Категор Улс төр | Дэлгэрэнгүй »

Ганга нуурыг сэргээх аян зарлалаа

2418

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрт байрлалтай Ганга нуурын талбайн хэмжээ 2007 оноос эхлэн багасч, одоогийн байдлаар бүрэн ширгэсэн байдалтай байна. Тиймээс Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ганга нуур хамгаалах холбоо” ТББ хамтран “ГАНГА НУУРАА СЭРГЭЭЦГЭЭЕ” уриалга дэвшүүлэн, Монголын нийт ард иргэд, байгууллага, аж ахуй нэгж, төрийн болон Төрийн бус […]

2016 August 31st 10:38 am | Категор Байгаль орчин,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Аваргуудын эмгэнэлт жүжиг

2415

Үзээгүй зүйлээ үзлээ гэж олон хүн ярьж байна. Тэр үзээгүй зүйл нь Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд тэргүүн бөхийлгөж, уучлалт гуйсан дүр зураг. Яг л Япон, солонгосчууд шиг. Д.Дагвадорж, Д.Сумъяабазар, А.Сүхбат тэргүүтнүүд ард түмнээсээ уучлалт гуйж байгаа юм гэнэ. Ёстой хэзээ ч уучилмааргүй санагдсан. Монгол хүнд ийм утгагүй аяглал хэрэггүй. Энэ улс Япон биш. Зохиолч, […]

2016 August 31st 09:57 am | Категор Спорт,Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

Хогийн савнаас олимпийн алтан медаль олжээ

2414

Долоон настай америк охин Хлое Смит хогийн саванд гялалзах зүйлийг сонирхон үзвэл олимпийн алтан медаль байж. Ингээд охины гэр бүлийнхэн эзнийг нь олохоор шамджээ. Алтан медалийг өнгөрсөн зургаадугаар сард автомашинаасаа хулгайд алдсанаа олимпийн аварга Жо Жекоби олон нийтийн сүлжээгээр зарласныг дуулж, улмаар холбогдон, уулзаж үнэт зүйлийг нь өгчээ. Жо Жекоби нь 1992 оны Барселоны олимпийн […]

2016 August 31st 09:40 am | Категор Дэлхийн анир | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл