Нүүр » 2017 June 30th 05:56 pm Entries posted on “June, 2017”

Д.Гантулга гишүүн ээ, Та УИХ-ын гишүүнээс нэрээ татаж, Монголын улстөрд ШИНЭ СОЁЛ бий болгооч!

10197

Монгол төрд зүтгэж явсан, өдгөө зүтгэж буй  хүмүүсийн тоо олон. Хүний олон дотор сайн, саарын аль алинаар нь хэлж яригдаж байдаг хүмүүс бий. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагын гишүүн хүн хүчингийн хэрэгт холбогдлоо гэх мэдээлэлд нэр холбогдож байсан түүхийг санахгүй юм. Харамсалтай нь, УИХ-ын хамгийн залуу гишүүн гэх тодотголтой Д.Гантулга ийм мэдээлэлд холбогдоод байна. Тэрбээр […]

2017 June 30th 05:56 pm | Категор Улс төр,Шар мэдээ | Дэлгэрэнгүй »

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

10193

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 33 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч оролцож 87,8 хувийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал 2016 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн  2017 оны төсвийн тодотголыг 123,6 тэрбум төгрөгөөр баталлаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал /шавар/  ашиглах хүсэлт гаргаж буй зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөх тухай асуудлыг […]

2017 June 30th 03:58 pm | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

10190

Орхон аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зургаадугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23 минутын орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаарх дахин хэлэлцсэн байна. Хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр хууларч, 8 […]

2017 June 30th 02:14 pm | Категор Нийгэм | Дэлгэрэнгүй »

А.Гансүх ганцаараа шүүгдэх үү?

10186

“Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ бусдын эд хөрөнгийг мэхэлж авсан, завшиж үрэгдүүлсэн, төрийн албаныхан эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр буруутгагдан шалгагдаж ирсэн Зам тээврийн сайд асан А.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурал  Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн […]

2017 June 30th 01:04 pm | Категор Онцлох мэдээ,Улс төр | Дэлгэрэнгүй »

Олон өнцөгтэй С.Баяр

10185

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад Монголоо төлөөлөн элчингээр очсон С.Баярыг Ерөнхийлөгчийн сонгуулиар эргэн ирсэн тухай нь учир мэдэх хүмүүс ярьж буй. Элчингээр суух гэж очсон биш баахан асуудал ороод авсан С.Баяр улстөрд мөнхийн нөлөөллөө хадгалах гэсэн хүслээрээ Н.Энхбаяртай тун адил. Эдгээр хүмүүс өчигдөр ч, өнөөдөр ч маргаашийн нөлөөллийнхөө төлөө улстөрийн аливаа том үйл […]

2017 June 30th 12:08 pm | Категор Онцлох мэдээ,Улс төр | Дэлгэрэнгүй »

Залуус зээрийн сүргийг хамгаалахаар ажиллаж байна

10183

Дорнод аймагт бороо ороогүйгээс ган болж, зээр олноороо цангаж, харангадаж үхжээ. Тиймээс “Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн залуус нэгдэн, зээрийн бэлчээрт усан сан байгуулж, усалж эхэлсэн байна.     Газрын тосны 19, 21-р талбайгаас тус тус 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна. Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр […]

2017 June 30th 11:58 am | Категор Нийгэм,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Тэрүнофүжи: Өөрийгөө хэр хол явахыг хармаар байна

10181

2015 оны тавдугаар сарын 27-ны өдөр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэд озэки /монгол бөхийн арслан цолтой дүйнэ/ цол гардуулсан билээ. Тухайн үед 1989 оноос хойш төрсөн залуу бөхчүүдээс озэки цол хүртсэн анхны залуу бөх нь Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болж байсан гэдэг. Түүнээс хойш олон олон барилдаанаар монголчуудаа баярлуулсаар ирсэн юм. Өнгөрсөн гуравдугаар сарын барилдаанд […]

2017 June 30th 10:59 am | Категор Спорт,Ярилцлага | Дэлгэрэнгүй »

Сибирийн нэгэн дунд сургуулийг энэ жил ганц сурагч төгсжээ

10177

Москвагаас зүүн зүгт 4,300 км зайнд оршдог Сибирийн Красноярск мужийн Рудиное хэмээх жижигхэн тосгонд саяхан нэгэн сонирхолтой төгсөлтийн баяр болжээ. Тосгоны сургуулийг энэ жил ердөө ганц охин төгсөж байгаа бөгөөд тэр 13 багшийнхаа хамт дурсгалын зураг татуулж, баяраа тэмдэглэсэн байна. Төгсөгч Лера Горбуновагийн анги уг нь 10 хүүхэдтэй байснаа хоёр жилийн өмнөөс эрс цөөрч эхэлжээ. […]

2017 June 29th 04:41 pm | Категор Дэлхийн анир | Дэлгэрэнгүй »

ЧиБулаг: Энэ дэлхийд Монгол ганц л бий!

10171

Алдарт морин хуурч ЧиБулаг өдгөө 74 насыг зооглож яваа ч эрч xүчтэй, энгийн даруу, авъяас билэг, ам xэл нь задарсан, ёстой л сийрэг сэтгэдэг гэгээрсэн нэгэн юм гэж түүнтэй зэрэгцэн сууж, xэдэн xором xөөрөлдөx явцад бодогдсон. Тэрээр Шилийнxотын xөдөлмөрийн дээд сургуулийн дэргэд ЧиБулагийн морин xуурын олон улсын дээд сургуулийг байгуулаx санаачилга гаргаж, 70 насандаа буюу […]

2017 June 29th 12:47 pm | Категор Онцлох мэдээ,Соёл урлаг | Дэлгэрэнгүй »

Монгол улсыг эрдэс баялгаа ЗӨВ АШИГЛАДАГ цөөхөн орны нэг гэжээ

10154

Нью Йоркод төвтэй Natural Resource Governance Institute (NRGI) байгууллага дэлхийн уул уурхай, газрын тос, байгалийн хийн олборлогч гол 81 орны эрдэс баялгаа хэрхэн зөв, нээлттэй, хариуцлагатай ашиглаж байгааг үнэлжээ. Ингэхэд үнэлгээнд хамрагдсан орнуудын 80 гаруй хувь нь муу үзүүлэлттэй гарсан байна. Байгалийн баялгаа хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа улсаар Норвеги тодорсон бол араас нь Чили, […]

2017 June 29th 11:03 am | Категор Уул уурхай | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл