Нүүр » 2020 January 21st 06:20 pm Entries posted on “January, 2020”

Газрын тос олборлолт 7.6 хувиар өсжээ

5e26b85fab002

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УУХҮЯ-ны мэдээллээр газрын тосны салбарт 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6.88 сая баррель газрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад газрын тос 487.42 мян. баррель буюу 7.6 хувиар өссөн байна. Манай улсын боловсруулаагүй нефтийн экспорт 2019 оны гүйцэтгэлээр 6.545.2 мянган баррель буюу 366.7 сая ам.долларт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс […]

2020 January 21st 06:20 pm | Категор Мэдээ мэдээлэл,Уул уурхай | Дэлгэрэнгүй »

“Фортуна” Н.Батбаяр охиноо УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшүүлэхээр болжээ

915d15c5d545fba4350ff8f08a2a5201

Аавынхаа араас улс төрд орж, үйл хэргийг нь үргэжлүүлэхээр зэхэж буй улс төрчдийн хүүхдүүдийн нэрс цахим орчинд тархаж эхлэв. Энэ дунд Эдийн Засгийн хөгжлийн сайд байхдаа Монголын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж хямралын сайд гэж хүртэл нэрлэгдэж явсан Н.Батбаярын охин Б.Жаргалан багтжээ. Тодруулбал, Архангай аймгаас УИХ-ын сонгуульд дэвшихээр санаархаж бэлтгэлээ базааж эхэлсэн гэнэ. Өдгөө АН-ын […]

2020 January 21st 05:07 pm | Категор Мэдээ мэдээлэл,Улс төр | Дэлгэрэнгүй »

Шимизү Такэнори: Агаарын бохирдлын хувьд маш их дэвшил гарсан нь ажиглагдлаа

shimizu

Япон улсаас Монгол улсад элчин сайдаар ажиллаж байсан ноён Шимизү Такэнори саяхан Монгол улсад иржээ. Энэ үеэр Элчин сайд асан ноён Такэнори Улаанбаатар хотын агаарын бохирдолын талаар сэтгүүлчийн асуусан асуултанд ихээхэн таатай хариулт өгсөн байна. Тэрээр хэлэхдээ: Агаарын бохирдлын хувьд маш их дэвшил гарсан нь ажиглагдлаа. Агаарын бохирдол буурсан юм шиг санагдсан. Монголчууд боловсрол эзэмшиж, […]

2020 January 21st 04:53 pm | Категор Нийслэл | Дэлгэрэнгүй »

ТҮК-ийн ажилтан Лхагвасүрэн: Залуучууд биднийг дорд үзэж, маш хүндэтгэлгүй харьцдаг

6000-10

Хүн “хүн” шиг байна гэдэг өөрөө хамгийн чухал зүйл. Ялангуяа хүнийг хэн байхаас нь үл хамаарч хүндэлж чаддаг байна гэдэг хамгийн том соёл юм. Тэр ч утгаараа та бүхэнд энэхүү ярилцлагыг хүргэж байна. Үүнийг уншаад та хогоо газар хаяж байвал өөрийгөө би “хүн” болоогүй байна даа хэмээн дүгнээрэй. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг […]

2020 January 21st 04:28 pm | Категор Мэдээ мэдээлэл,Нийгэм | Дэлгэрэнгүй »

АН-ын дарга С.Эрдэнэ орон нутгийн иргэдийг “мэдээлэлгүй” гэж тодорхойлов

712-1579585162712-155736469751490b173f161405e4532850a3311a37

УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог зурах, мандат хувиарлах ажил ид хийгдэж байна. Тойргийн хувиарлалт, тойрогт харгалзах мандатын тоог ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ-аар шийднэ. Урьдчилсан байдлаар нийслэлд 24, орон нутагт 52 мандат хувиарлах хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн. Үндсэн Хуулийнд заасан газар нутгийн хэмжээг харгалзан үзнэ гэсэн заалттай холбоотойгоор мандатын тоог хөдөө орон нутагт нэмээд […]

2020 January 21st 03:03 pm | Категор Хүмүүс | Дэлгэрэнгүй »

Санхүүгийн дотоод хяналт, шалгалтаар 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

1-aimag-3

Дундговь аймгийн ЗДТГ-ын Санхүү хяналт, дотоод аудитын албаны 2019 оны санхүүгийн хяналт шалгалтаар 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрч, зөрчлийг таслан зогсоох үйл ажиллагаа явуулжээ. Тус албанаас нийт 1,5 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага өгч, 300 орчим сая төгрөгийн зөрчилд акт тавьсан бөгөөд актын хэрэгжилт 96 хувь, албан шаардлагын хэрэгжилт 90 хувь байна гэж Санхүүгийн хяналт, […]

2020 January 21st 03:01 pm | Категор Мэдээ мэдээлэл | Дэлгэрэнгүй »

Буутай нөхдүүд мал хулгайлж байна гээд төсөөл дөө…

olloo_mn_1542186528_ss

УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлав. Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгасан  […]

2020 January 21st 02:38 pm | Категор Мэдээ мэдээлэл,Нийгэм | Дэлгэрэнгүй »

Зэрлэг амьтдын ѳвѳлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан хээрийн судалгаа хийлээ

1-aim

Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зэрлэг амьтдын байршил, ѳвѳлжилтийн нөхцөл байдлын урьдчилсан хээрийн судалгаа хийлээ. Тус газар нь байгаль, цаг уурын төлөв байдал хүндэрч байгаатай холбогдуулан Говь-Алтай аймгийн Онцгой комисс, ЗДТГ-ын зүгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Шарга, Тѳгрѳг, Халиун сумын нутаг болох Шаргын говь, Хүрэн гол, Олонбулаг, Халиуны хоолойд хээрийн судалгаа хийжээ. Хээрийн […]

2020 January 21st 12:52 pm | Категор Мэдээ мэдээлэл,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэдалай суманд ажиллав

1-aimag-2

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилтийн нөхцөл байдал, сумын үйл ажиллагаатай танилцах зорилгоор энэ сарын 17-нд Эрдэнэдалай суманд ажиллалаа. Засгийн газраас өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцөөс 410 тонн өвсийг үнэгүй, 350 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай олгох шийдвэр гарсан бөгөөд ажлын хэсэг өвс, тэжээлийг Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг, Дэлгэрхангай сумын малчдад хуваарилан өгч, […]

2020 January 21st 12:37 pm | Категор Мэдээ мэдээлэл | Дэлгэрэнгүй »

Төрийн байгууллагууд туршлага солилцож байна

1-aimag-

Дундговь аймагт үйл ажиллагаа явуулдаг агентлагууд “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, 2019 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа танилцуулж, харилцан туршлага солилцож байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд 22 агентлаг “Бүтээн байгуулалт, иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн төлөвлөгөөний хэрэгжилт, ажилтнуудаа хөгжүүлэх зорилтын хэрэгжилт, шинээр санаачилж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг тус тус танилцуулж, үйл ажиллагаа, үр дүнг харуулсан […]

2020 January 21st 12:27 pm | Категор Мэдээ мэдээлэл,Онцлох мэдээ | Дэлгэрэнгүй »

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл