|

ХОВД: Булган голын мөс хайлж, айлууд усанд автахад хүрээд байна

09b110_melted_bay_mouth_ridge_2-23-12_x974Ховд аймгийн Булган сум өвөлжит хүндэрсэн сумууд дотроосоо хамгийн их цастай, өвөлжилтийн байдал хүнд байгаа сум юм.  Цас зуданд мал малчид зутруухан байгаагийн хажуугаар Булган голын мөс хайлж урсан голын дагуу өвөлжиж буй айл өрхүүд усанд автахад хүрээд байна.

Булган голын ай сав дагуу тус сумын Алагтолгой багийн  50 гаруй  малчин өрх өвөлжиж байна.  Булган  сумын  удирдлагууд тухай бүрд нь  өөрсдийн нөөц бололцооныхоо хирээр зохих арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд өдрөөс өдөрт голын халиа  нэмэгдэж байгаа учир  айл өрхүүдээ нүүлгэн шилжүүлэхээр зөвлөмж хүргүүлжээ.

Үүссэн нөхцөл байдалтай Ховд аймгийн засаг дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг хөдөө орон нутагт ажиллахдаа газар дээр нь танилцлаа. Зөвхөн өвөлдөө ч  биш  ирэх  хавар дулаарах үеэр  шар усны үер болох өндөр эрсдэл байгаа учраас аймаг орон нутгийн зүгээс зохих асуудлыг шийдвэрлэн, учирч болох бэрхшээлээс урьдчилан сэргийлж ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...
  • Google: The time to read or pay a visit to the subject material or web pages we’ve linked to beneath.
  • Google: Every as soon as in a though we decide on blogs that we study. Listed below are the most recent websites that...