|

60 суманд сүү боловсруулах үйлдвэр байгуулна

6513

2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс ”Мах, сүүний анхдугаар аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэхээр боллоо. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнгээс тодрууллаа.

-Аяны хүрээнд хийгдэх ажлын судалгаа хэр явагдсан бол?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарлаа. Монгол Улс 2016 оны жилийн эцсийн байдлаар 61.5 сая малтай байна. Хүн амын дотоодын хэрэгцээг хангахаас гадна 6 сая малыг экспортын зорилгоор мах бэлтгэх боломжтой, 400 сая литр сүүг бэлтгэн дотоод болон гадаадад нийлүүлэх нөөцтэй байгааг тогтоосон. Тиймээс “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэхээр боллоо.

-Эхний ээлжинд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

Энэ хүрээнд Засгийн газар болон ХХААХҮЯ-наас тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлнэ. Эхний ээлжинд сүү боловсруулах аяны хүрээнд Монгол Улсын 60 суманд сүү боловсруулах жижиг оврын үйлдвэр байгуулахаар бэлтгэл ажлаа эхлээд явж байгаа. Мах бэлтгэх үйлдвэр байгуулах хүрээнд түүхий эд бэлтгэх тогтолцоо, махны чанар, олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор махны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм. Мах, сүүний үйлдвэрийг улсын хэмжээнд зохион  байгуулснаар хөдөө аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдаа орлоготой байлгах, ажлын байр шинээр бий болгох талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт малчид, бизнес эрхлэгчид дэмжиж байгаа юм.Энэ аянд нийт бизнес эрхлэгчид, малчдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Н.Энх

http://www.shuud.mn/content/read/477783.htm

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • moncler jackets: I would like to express some thanks to this writer for bailing me out of this scenario. As a result...
  • Dexter: Hi there just wanted to give you a quick heads up and let you know a few of the images aren’t loading...
  • supreme new york: I must get across my respect for your kind-heartedness in support of individuals that should have...
  • Tractor Workshop Manuals: I precisely wished to thank you very much yet again. I do not know what I could possibly...
  • John Deere Diagnostic and Test Manuals: An impressive share, I simply given this onto a colleague who had been doing...