|

Авлига аль улсад илүү цэцэглэсэн бэ

download (7)

“Transparency International” байгууллага “Corruption Perceptions Index” гэсэн өөрийн тооцооны жагсаалтыг жил бүр бүртгэдэг. Түүний үр дүнг 0-100 оноогоор гаргадаг ба зууд ойртох тусам сайн үнэлгээтэй байсан гэсэн үг юм. Тухайлбал, 91 оноотой Дани, 90 оноотой Финлянд, 89 оноотой Швед улс өнгөрсөн онд хамгийн цэвэр орнуудын эхний гуравт бичигдэж байв. Гэтэл дөнгөж найман оноотой Этиоп, гадаад ертөнцөд хаалттай Хойд Солонгос хоёр сүүлийн байрыг эзэлжээ.

“Transparency International”-ын чансаанд ач холбогдол өгөх хэрэггүй гэж зарим шинжээчид хэлдэг. Гэсэн ч энэ чансаанаас өөр авлигын талаарх нэр хүндтэй жагсаалт бараг байхгүй. Энэ жилийн хувьд авлигын индексээр ОХУ 29 оноогоор 119-д бичигджээ. Ирэх жилийн чансаанд дээрхи дуулианаас болоод Оросын үзүүлэлт буурах нь дамжиггүй.

“Transparency International” байгууллагын гаргасан индексээр 2016 онд барууны аль улсад авлига өндөр түвшинд байгааг харуулъя.


Чили

Corruption Perceptions Index: 70

ОСЕD-Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага дахь хамгийн их авлигатай орон гэгдэж байгаа Чили улс Латин Америктаа бол хамгийн бага авлигатайд тооцогддог гэнэ. Энэ бүсийн “лидер”-үүд нь Бразил, Венесуэл, Парагвай юм. Чилийн авлигын индекс 70 байгаа нь өмнөх оныхоос нь гурван шатаар нэмэгдсэн буюу авлига буурсан гэсэн үг юм.


Эстони

Corruption Perceptions Index: 70

Эстонийн ерөнхийлөгч Томас Хендрик Илвес улсынхаа бүх салбарыг ил тод байлгах үүднээс 2012 онд Авлигын эсрэг хуулийг баталснаар Авлигын индекс нь 69 онооноос нэг шатаар нэмэгджээ.


Франц

Corruption Perceptions Index: 70

Сүүлийн жилүүдэд авлигын түвшин нь нэг шатаар буурч, 70 болжээ. Тус улс авлига багатайд тооцогддог.


Португали

Corruption Perceptions Index: 63

“Ernst & Young” байгууллагын 2015 онд явуулсан судалгаа португаличуудын 83 хувь нь өөрийн улсад авлига газар авсан гэж үздэгийг харуулжээ.

Тус улсын ерөнхий сайд асан Жозе Сократеш татварын залилан хийж, мөнгө угаасан хэргээр 2014 онд баривчлагдаж байв. “Transparency” Португалид 63 оноо өгчээ.


Польш

Corruption Perceptions Index: 62

Польш 62 оноогоор ОСЕD дотроо хамгийн их авлигатай гэх топ арван улсын тоонд багтах шахлаа. Танил талын ивээн тэтгэлэг Польшид газар авсан байдаг аж.

GAN Integrity портал: Улс төрийн авлига нь бизнест маш их саад болж байна. Учир нь улстөрчид өөрсдийн албан тушаалыг ашиглан, ашиг олох гэдэг.


Израиль

Corruption Perceptions Index: 61

Израиль улс хамгийн их авлигатай, хамгийн ядуу орон гэж ОСЕD дотор үнэлэгдэж байгаа. Тус улсын оноо зуугаас 61 болжээ.

2015 оны тавдугаар сард ерөнхий сайд асан Эхуд Ольмерт америк магнатаас 150 мянган ам.доллар авснаар шүүхэд дуудагдаж байсан юм.


Словени

Corruption Perceptions Index: 60

Словени сүүлийн жилүүдэд авлигын дуулиан ихтэй байгаа. Тухайлбал, 2013, 2014 онд ерөнхий сайд Янез Янша, сөрөг хүчний лидер Зорама Янкович нарын эсрэг олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэднийг өөрсдийн хөрөнгө, ашиг орлогоо нуусан гэж буруутгадаг.


Испани

Corruption Perceptions Index: 58

Дахин сонгогдох хүртэл ерөнхий сайд Мариано Рахой авлигын хэрэгт буруутгагдаж байлаа. Мөн саяхан “Ардын намынхан”-ы холбогдсон авлигын дуулиан ил болж, 24 хүн баривчлагджээ. Испанийн авлигын индекс нь зуугаас 58 оноо авсан байв.


Чех

Corruption Perceptions Index: 56

Энэ удаа Чех 56 оноогоор үнэлэгдсэн нь өмнөх жилийнхээс таван шатаар нэмэгджээ.


Өмнөд Солонгос

Corruption Perceptions Index: 56

Авлига бол БНСУ-ын хувьд том асуудал. Амиа егүүтгэсэн нэртэй бизнесмэний үхлийн өмнөх зурваст ерөнхий сайд дурьдагдсан учраас тэрбээр 2015 онд огцорч байв. Энэ жил дэгдээд байгаа ерөнхийлөгчтэй холбоотой дуулиан ирэх жил тус улсын чансааг унагах өндөр магадлалтай байгаа.


Унгар

Corruption Perceptions Index: 51

Өнгөрсөн онд Унгарын индекс 54 байсан бол 2016 онд 51 болж унасан нь тус улсад авлига өсчээ гэсэн үзүүлэлт. Унгарт эмч, мэс засалч нарын гар цайлгах авлига газар авчээ. Унгарчуудын 92 хувь нь ийм зүйлийг байж болно гэж үздэг гэнэ.


Словак

Corruption Perceptions Index: 51

Словак мөн л 51 оноо авч, Европын авлига ихтэй орнуудын нэг болов. Засгийн газрын төлөөлөгчдийнх нь холбогдсон дуулиан сүүлийн үед нэлээдгүй газар авчээ. Энэ дуулианд улстөрчид, бизнесменүүд ч мөн хутгалдсан.


Грек

Corruption Perceptions Index: 46

Өмнөх жилийнхээсээ авлигын түвшин нь буурч 43 оноогоо 46 болгожээ.


Итали

Corruption Perceptions Index: 44

Италийн авлигын асуудлыг сөхөхөд Ерөнхий сайд асан Сильвио Берлускони санаанд орно. Тэрбээр авлигын олон хэргээр шүүлгэсэн. Берлускониг 2013 онд татвараас зугтсан гэж буруутгасан бол 2015 онд авлигын хэргийн буруутан болгожээ.


Турк

Corruption Perceptions Index: 42

Турк Европын хамгийн өндөр авлигатай орон учраас зуун онооны дөнгөж 42 хувийг авчээ.Төрийн төв банкны ерөнхийлөгчтэй нь холбоотой дуулиан 2013 онд Туркийг доргиож байв.


Мексик

Corruption Perceptions Index: 35

ОСЕD дотор хамгийн их авлигатай орноор Мексик нэрлэгдэв. Түүний индекс дөнгөж 35 оноо. Үүнд гайхах зүйлгүй. Тус улс хар тамхины наймааны төв гэгдэх болсон нь авлигыг улам цэцэглүүлдэг.

Эх сурвалж: www.Criminal.mn

 

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл