|

2 донороос элэг бүтэн болсон Монгол залуу

Энэтхэг улсын Нойда дүүргийн Жейпи эмнэлгийн (Jaypee Hospital) эмч Абхидип Чаудхари ховор тохиолдох элэгний хоёр дэлбэн шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ нь маш ховор хийгддэг хагалгаа юм. Уг хагалгаанд өвчтөннэн яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байсан Монгол улсын иргэн, 38 настайДоржийн Пүрэвсүрэн нь элэгний 2 донорooc элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн. Д.Пүрэвсүрэнгийн хувьд хүнд зэргийн шарлалттай, хоол боловсруулах систем алдагдсан байсны сацуу элэгний комд орж Тэрээр Энэтхэг улс дах MedZul Health байгууллагатай холбогдон эмч Абхидипаас зөвлөгөө авсан.Түүний дүү нарын хувьд ахынхаа амийг аврахын тулд өөрийн элэгнээсээ донор болгон өгөхийг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Д.Пүрэвсүрэнгийн хувьд тэрээр 130 килограмм жинтэй учраас нэг донор хангалтгүй байсан. Өөрийн биеийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд том хэмжээний элэг хэрэгтэй болсон болохоор 2 донор шаардлагатай болсон. Нөгөөтэйгүүр элэгний хэмжээ хангалттай хэмжээнд хүрэхгүй бол (хэмжээ багадах хам шинжийн улмаас) элэгний дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй байсан. “Дундаж жинтэй хүн ойролцоогоор 70кг байдаг бөгөөд500-600гр донорын элэг шаардлагатай байдаг бөгөөд донорын хувьд нэг донор байхад хангалттай учраас донорын хувьд илүү хялбар байдаг. Гэвч Д.Пүрэвсүрэнгийн тохиолдол дээр бидэнд донорын 1 кг элэг хэрэгцээтэй болсон юм. (!Энэхүү том хэмжээний талбайг хамарсан донорын элэгний хувьд нэг өвчтөнөөс сонгон авах үед тухайн донороо аюултай байдалд оруулах эрсдэлтэй байдаг” !)хэмээн Энэтхэгийн Нойда дүүргийн Жейпи эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн ахлах мэс засалч Абхидип Чаудхари эмч хэлсэн юм.Гадны буюу харь эрхтэний эсрэг антибоди (эсрэг бие) үүсэх эрсдэлтэй байдаг тул элэг шилжүүлэн суулгах хагалгаа бүрт суулгасан эрхтэн ховхрох эрсдэл байдаг. Гэвч уг тохиолдолд хоёр өөр дoнороос авсан элэг хоорондоо харилцан урвалд орох эрсдэл нэмэгдэж байгаа юм.Чаудхари эмчийн хувьд Д.Пүрэвсүрэнгийн гэр бүлийнхэнд тухайн нарийн түвэгтэй байдлыг ойлгуулж хэлэх үед түүний төрсөн дүү нь өөрийн элэгнээсээ донор болгон өгөхийг дуртайяа зөвшөөрсөн.
“Элэг шилжүүлэн суулгахад 2 донор шаардлагатай гэж эмч надад хэлэх үед өмнө нь тийм хагалгааны талаар огт сонсож байгаагүй болохоор их түгшсэн. Гэхдээ өөр сонголт байхгүйн дээр Чаудхари эмч өөртөө итгэлтэй байгааг хараад тухайн гарч болох эрсдлийг давж гарахаар шийдсэн” хэмээн Д.Пүрэвсүрэн өгүүлэв.Эмч нарын гарт маш хариуцлагатай хүнд даалгавар оноогдсон. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны багаар эмч, сувилагч болон парамедик гэх мэт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллан хагалгааг бүрэн дүүрэн хийх протоколыг бэлтгэсэн. Хагалгааны багийнхан Д.Пүрэвсүрэнг xaгалгаандбэлтгэхдээ түүний хоолны дэглэм болон физик-эмчилгээ зэрэгт анхаарч бэлдсэн. Бүх зүйлсийг төлөвлөсний дагуу хийхын тулд эрсдэлт хүчин зүйл болон гарч болох хүндрэлийг тооцоолон тусламж үзүүлэхийнхээ өмнө донорууд болон өвчтөнөө нарийвчилсан дүрс оношилгооны шинжилгээнд хамруулсан.Хагалгааны өрөөнд нэгэн зэрэг бодитоор марафон маягийн (буухиалсан) хагалгааг 16 цагийн турш хийсэн. Эмч нар тухайн 2 донороос элгийг авч Пүрэвсүрэнд суулгасан.Хагалгааны дараах эхний долоо хоног бол хагалгааны хувьд хамгийн эгзэгтэй үе юм. Ямар нэгэн сөрөг хариу урвал үүсэхээс сэргийлэх үүднээс Пүрэвсүрэнд нэн даруй эмийн эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд цаг минут тутамд эмч нар хянаж байсан.

Энэхүү нарийн төвөгтэй хагалгааг хийхэд юу тус нэмэр болсон талаар Абхидип Чаудхари эмчээс асуухад тэрээр “Анагаах ухаан болон техник технологийн дэвшилт“ хэмээн хариулав.Тэрээр “Суулгац ховхрох” эрсдлийг багасгахын тулд бид хамгийн үр дүнтэй эмүүдийг хэрэглэж байгаа ба эрчимт эмчилгээний тасаг болон эрхтэн шилжүүлэн суулгах болон оношилгооны хамт олон гарч болох эрсдлийг тооцоход туслалцаа үзүүлсэн болон уг хагалгаанд өөрсдийгөө сайтар бэлдсэн зэрэг нь энэхүү хагалгааг амжилттай хийгдэх боломжийг бүрдүүлж өгсөн гэв.
Доржийн Пүрэвсүрэнгийн хэлснээр “Энэхүү хагалгааг хийж гүйцэтгэсэн Абхидип Чаутхари болон өөрсдийн элгээ надад хандивласан дүү нартаа маш их баярлалаа, та нарынхаа ачаар би өнөөдөр хэвийн амьдралдаа эргэн орсон. Мөн Энэтхэг улсад бидэнд тусалж байсан MedZul Health компаний Ү.Нараnзултанд баярлалаа” хэмээн хэлсэн. Jaypee Hospital нь 1 жилд 100-аас илүү хүндэлэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж маш олон хүмүүст сайхан амьдралыг бэлэглэсээр байна .Эмч нарын баг эрүүл мэндийн хүнд ноцтой байдал бүхий өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэх олон хагалгааг амжилттай хийсэн бөгөөд түүний нэг бол АВО буюу үл тохироxбүлэг бүхийэлэг шилжүүлэн суулгах хагалгаа байсан юм. Одоогоор “хоёр-дэлбэнгийн элэг шилжүүлэн суулгах мэс заслыг” манай эмч нар хийснээр өөрсдийн салбартаа хэрхэн амжилттай ажиллаж байгаагаа батлан харуулахын зэрэгцээ чадварлаг баг хамт олон эрүүл мэндийн салбарт манлайлан ажиллаж байгаа нь хүмүүст шинэ амьдрал ,итгэл найдварыгбий болгож байна.

Та бүхэн эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Энэтхэг улсыг зорих нэж байгаа бол Y.Наранзул эрхлэгчтэй MedZul Health компанийг зориорой.

Холбоо барих утас : Энэтхэг .+91-9999743864

Монгол улс 976- 96652566

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....
  • Clara: If some one wants to be updated with latest technologies then he must be pay a visit this site and be up to...