|

Монголын нэр хүндийг яаж сэргээх вэ

7862
“Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 5.5 тэрбумын тохиролцоо хийлээ” гэдэг мэдээлэлхоёрдугаар сарын 19-ний ням гаригт албан ёсоор цацагдлаа. Угаасаа улсын эдийн засаг муу байгааг дээр дооргүймэдэж, мэдэрч байгаа болохоор ОУВС-тай хамтран ажилласнаар хямралаас гарна гэсэн найдлага хүлээлт одоодараагийн түвшин рүүгээ буюу ажил хэрэг болж хэрэгжих алхам ойртож байна гэдэг ойлголтыг олон нийтэд өгчбайгаа нь нууц биш. Товчхондоо бол, ОУВС-гийн шаардлагын дагуу хэрэгжүүлээд эцсийн үр дүнг үзэх гэдэг том зорилт монголчуудын өмнө байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нэг зүйл бол гадаадын хөрөнгөоруулагчдын Монголд итгэх итгэл. Одоогийн байдлаар олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол Улсынбанкуудын зээлжих зэ­рэг­­лэлийг бууруулсан. Тухайл­бал, олон улсын үнэл­гээний “Fitch” агентлаг Монгол Улсынзээл­жих зэрэглэлийг нэг шатаар бууруулж –B зэрэглэлд оруулсан. Тэд эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын бууралт зэрэг шалтгаан зээлжих зэрэглэлийг буу­руулахад хүргэсэн хэмээнмэдэгд­чихсэн байгаа. Түүнч­лэн “Moody’s” агентлаг Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг буу­руулж, CAA1, тогт­вортой хэмээн үнэлээд байна.
Товчхондоо бол, Монгол Улсын олон улсын зах зээл дэх нэр хүнд тун таагүй байгаа. Энэ таагүй байдал АН засагбарьж байх үеэс улбаатай. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхлэн хөрөнгө оруулагчдад халтай үйлдлүүдолонтаа гарч, олон улсын хэвлэлүүд Монголын талаар “Дэлхийн хамгийн том дээвэргүй шорон” хэмээн бичижбайсан билээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөл хоригдож, хилээр гарах эрхээ хасуулсан үйл явдлууддараалан гарсан.
Түүнчлэн Монголын бизнес эрхлэгчдээс өнгөрсөн 2012-2016 онд бариг­даж, хоригдож, бизнесийн үйл ажил­лагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, гадаадад зорчих эрхээ хасуулсан тохиолдол маш олон гарсан. Бизнесийн ор­чин гадаадын болоод до­тоодын хөрөнгө оруу­лагч­дад ийм таагүй байгаа учраас 2016 оны арав­дугаар сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хөрөнгө оруу­лагчид, аж ахуй эрх­лэгчдийн эрх ашгийгнь хо­хи­­роосон асуудлыг шал­­гаж судлах Ажлын хэ­сэг байгуулагдан ажил­лаж Засгийн газарт санал дүг­нэлтээтанилцуулсан билээ.
Уг ажлын хэсгийн та­нил­цуулсан мэдээллээр бол, 2016 оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар хилнэвтрэх эрхийг нь түдгэлзүүлсэн Монгол Улсын 5391, гадаадын 191 иргэн бүртгэлтэй байгаа гэдэг тоо баримтыггаргаж ирж байсан. Тиймээс хуульд заа­сан үндэслэлээс Монгол Улсын 298 иргэн, гадаадын 21 иргэн, нийт 319 иргэнийг Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, тусгай зөвшөөрлийн тоог 2-3 дахинцөөлөхийг Засгийн газар дэмжсэн шийдвэрийг Засгийн га­зар гаргаж байгаа гээд бизнесийн орчныг сайжруулахоролдлогууд хийж байгаа. Гэхдээ Засгийн газрын хийж байгаа энэ эерэг алхмуудыг УИХ-аас гаргасан тогтоол баллуурдаж байгааг олон улсын хэвлэлүүд онцлон бичиж байна.
Энд манай хэсэг улстөрчийг “Эрдэнэтийг улс мэдэлдээ авчихлаа, ёстой гоё” хэмээн алгаа үрчиж байх зуур олонулсад тун таагүй мэдээлэл гарч байна. Олон улсад нэг л зүйлийг онцолж байна. Хууль тогтоох дээд байгууллага ньцагдаа, прокурор, шүүхийг орлоод шийдвэр гаргаад байгааг. Хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг шүүхээс шийддэгнь ардчилсан зарчим алга болоод байгаа нь аюултай гэдгийг сануулж байна. Хөрөнгө оруулагчдад тогтвортойбайдал чухал. Гэтэл хэн нэг популист нөхөр гарч ирээд бусдад таалагдах, хувь улстөрчийнхөө хувьд тодорчхарагдах золиосонд таны Монголд оруулсан хөрөнгө золиос болоод алга болох вий гэдэг мессэжийг яажзалруулах вэ, Монголын нэр хүндийг олон улсад яаж сэргээх вэ гэдэг Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийгхэ­рэжүүлэхтэй адил чухал гэдгийг мартаж болохгүй биз ээ. Дахин хэлье, Монгол Улс эдийн засгийн хямралаасгарах гарц нь гадаадын хөрөнгө оруулалт.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....
  • Clara: If some one wants to be updated with latest technologies then he must be pay a visit this site and be up to...