|

Дэлхийн хамгийн том арван цөл

1. Антрактикийн цөл –  Хуурай газрын гадаргын 5.500.000  орчим хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг. Ерөнхийдөө маш хүйтэн бөгөөд өвөл Цельсийн -89 хэмээс бага байдаг аж.

Image result for Антрактикийн цөл
2. Арктикийн цөл – Хойд туйл бүс нутгийг эзэлдэг. Хуурай газрын гадаргын 5.400.000  орчим хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг. Өвлийн улиралд агаарын температур цельсийн -40-аас доошгүй градустай байдаг аж.

Image result for Арктикийн цөл
3. Сахарын цөл – Хуурай газрын гадаргын 3.500.000  орчим хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг. Дэлхийн гурав дахь том цөл. Мөн дэлхийн хамгийн халуун цөл.

Image result for Сахарын цөл
4. Арабын цөл – Баруун Азид байдаг цөл.  Хуурай газрын гадаргын 900.000  орчим хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг.

Image result for Арабын цөл
5. Говийн цөл – Ази тивд оршдог. Баруун хойд болон хойд талаараа Хятад улстай, өмнөд зүгээрээ Монгол улстай хиллэдэг. Хуурай газрын гадаргын 500.000 хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг. Говийн цөлийн гадарга нь элсэрхэг биш чулуулаг байдаг аж.


6. Калахарын цөл – Өмнөд Африк дахь асар том говь цөл. Хуурай газрын 360.000 хавтгай дөрвөлжин талбай эзэлдэг.


7. Их Виктория цөл – Австралийн хамгийн том цөл. Хуурай газрын 220,000 хавтгай дөрвөлжин милл талбай эзэлдэг. Цөлд аянга, дуу цахилгаантай бороо орох нь хэвийн үзэгдэл бөгөөд жилд 15-20 удаа аадар ордог аж.


8. Patagonian цөл – Өмнөд Америк Аргентин улсын нийт газрын 200.000 орчим хавтгай дөрвөлжин талбайг эзэлдэг. Цөлийн ихэнх хэсэг Аргентинд байдаг бөгөөд багахан хэсэг нь Чили улсыг чиглэдэг байна. Patagonia цөл нь өрөн зүгтAndes уулаар, дорно зүгт Атлантын далайгаар зааглагдсан байдаг. Өвлийн хүйтэн цөл хэмээн нэрлэгддэг бөгөөд цельсийн хасах 12 градусаас илүү температуртай байх нь ховор үзэгдэл аж.


9. Сирийн цөл – Тал хээр хосолсон цөл. Хуурай газрын 200.000 хавтгай дөрвөлжин миль талбай эзэлдэг. Сирийн нутагт Арабын Peninsula-гийн хойд хэсэгт оршдог. Сирийн цөл нь Сири, Иордан, Ирак, Саудын Араб хэсгийг хамардаг байна.

Image result for Сирийн цөл
10. Их газрын элсэн цөл – АНУ-ын хамгийн том элсэн цөл. Хуурай газрын 190.000 хавтгай дөрвөлжин миль талбай эзэлдэг. Цөл дорно зүгт “Rocky” уултай, өрнө зүгт “Sierra Nevada” нуруутай, өмнө зүгт “Sonoran болон Mojave” цөлтэй, умард зүгт “Колумбын Plateau” уултай тус тус хиллэдэг. Хүйтэн цөлийн тоонд багтдаг бөгөөд жилд 7-12 инч хур тунадаг ордог аж. Их газрын элсэн цөл орчмын цаг агаар  эрс тэрс хуурай. Энд зуны улиралд хэт халуун байдаг бол өвлийн улиралд тэсгим хүйтэн цастай байдаг байна.

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл