|

Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээллээр хоёдугаар сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна.

7925
Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байх, мал тууварлах, тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.
Түүнчлэн цаг уурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүйг анхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.
Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • fertilizer application rates: Gardening is a great strategy to escape the stress involving day to day life by working...
  • fertilizer for cactus: Gardening is a great solution to escape the stress of lifestyle by working along with your...
  • mendocino california honeymoon: Gardening is a great strategy to escape the stress connected with daily life by...
  • fertilizer for grass: Gardening is a great strategy to escape the stress connected with day to day life by working...
  • fertilizer blender: Gardening is a great method to escape the stress connected with day to day life by working having...