|

Албан тушаалтнуудын амраг садны хэлхээ алтан аминд хүрэв

149076548158db46a9caab8Ажлаасаа хууль бусаар халагдсан шалтгаанаар өөрийгөө шатааж амь насаа алдсан Идэр сумын иргэн Т-гийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Идэр сумын Засаг даргын тамгын газарт төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил улсад тасралтгүй ажилласан түүнийг 2015 оны төрийн албан хаагчдын шалгалтанд дутуу оноо авсан гэсэн үндэслэлээр шалтаглаж энэ сарын 14-ний өдөр ажлаас нь халжээ. Талийгаачийн дүү хэвлэлийнхэнд мэдээлэхдээ сонгуулиар Завхан аймагт Ардчилсан нам ялалт байгуулж 11-р сард сумын удирдлагууд солигдсон. Тухайн үед сумын засаг дарга Х.Баярмаа талийгаачийг хал гэж тушаал буулгасан бөгөөд оронд нь засаг даргын орлогчийн эхнэр Н.Нямсүрэн гэх 7 сард төрөх жирэмсэн эмэгтэйг ажилд авсан байгаа юм. Талийгч эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан бөгөөд ар гэрийнхэ засаг даргыг дуудуулсан боловч ирэхгүй байсаар байж эмнэлэгрүү орой долоон цаг гэхэд нөхрөө явуулсан байсан. Тэгээд “Та нар манай эхнэрийг алах гээд байгаа юм уу. Унтаж байгаа хүнийг та нар яах гээд байгаа юм” хэмээн урдаа зовж буй хүмүүсийн уур ундууцлыг барсан гэв. Эгч маань нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг цалингийн зээлээ яаж төлнө дөө гээд сүүлийн хэд хоног сэтгэл гутралтай хэцүүхэн байсан ямар сайндаа л аргаа барахдаа ийм үйлдэл хийсэн байна шүү дээ хэмээжээ.

Өнөөдрийн байдлаар эгчийг нь үхэлд хүргэсэн сумын засаг дарга Х.Баярмаа, засаг даргын орлогч, тамгын газрын даргыг ажлаа өгөхийг шаардаж гэр бүлийнхэн болоод сумын ард иргэд жагсаал хийжээ.

Төрийн албанд ах дүү, амраг саднаараа ажилладаг дүр зураг  хаа сайгүй байгааг энэхүү харамсалтай хэрэг нотлох бөгөөд дээд удирдлагууд нь ч хаацайлаад нуугаад өнгөрдөг. Харин хүний аминд хүрсэн албан тушаал эд хөрөнгийн шунал эцэстээ хэрхэн шийдвэрлэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.

Эх сурвалж:Шуурхай.мн

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • pegging strap on: that is the end of this article. Right here you will obtain some web-sites that we think you will...
  • anal sex starter kit: Every when in a whilst we pick blogs that we read. Listed below are the most recent websites...
  • strap on vibrator: below youll come across the link to some websites that we think you ought to visit
  • anal sex training kit: please take a look at the web sites we follow, which includes this a single, as it represents...
  • pegging strap on: always a huge fan of linking to bloggers that I love but do not get a whole lot of link adore from