|

Орон нутгийн замд автомашин онхолдож 3 хүний амь нас хохирчээ

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 82 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Дөрөвдүгээр сарын 01,02-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 507 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 375 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 2, явган зорчигч мөргөсөн 9, мөргөлдсөн 9, үл хөдлөх зүйл мөргөсөн 3 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 1 хүүхэд өртсөн. Тухайлбал: СБД-ийн нутаг Герман элчингийн уулзварт H.Accent маркийн автомашины жолооч T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж 3 хүн гэмтсэн.

Орон нутагт.

1. Сэлэнгэ аймгийн “Ерөө” сумын нутаг “Нэвшээ” гэх газар Зүүнхараагаас 120 км зайтай, уулын замд явж байсан Zil-131 маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай Б-н амь нас хохирсон.

2. Завхан аймгийн Их-Уул сумаас зүүн урд зүгт Цэц-Үүх багийн нутаг Солонготын давааны усан гарамны “Хясаа” гэх газар шороон замд амины H.5ton маркийн автомашин онхолдож, жолооч 46 настай Э болон зорчигч Г, М нарын 3 хүний амь нас хохирч, 2 хүн гэмтсэн байна. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлд “…Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглосон” байдаг. Гэтэл орон нутагт зорчиж буй жолооч нар тогтоосон тооноос олон хүн тээвэрлэх, тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт тээвэрлэж байгаа нь зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирох, гэмтэж бэртэх шалтгаан болж байна. Иймд жолооч та хүн ба ачааг дүрмийн дагуу тээвэрлэх, зорчигч нарт хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвших, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

О.Сайхан

zaluu.com

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....
  • Clara: If some one wants to be updated with latest technologies then he must be pay a visit this site and be up to...