|

“Эрдэнэт” ХХК-ийн захиралтай барьцаж шинэ 200 хөлөглөсөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр хэн бэ

“Эрдэнэт” ХХК-ийн захиралтай барьцаж шинэ 200 хөлөглөсөн УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр хэн бэ

2016 оны Улсын их хурлын сонгуулиар олон сайхан амлалт өгч ялалт байгуулсан Монгол ардын нам төрийн ордны буйданд тухласан даруйдаа амлалтаасаа УХРАВ. Мэргэжлийн гэх сүржин нэртэй Засгийн газарт МЭРГЭЖЛИЙН гэх хүн тун цөөхөн байна.

Татвар нэмэхгүй, иргэдийн амьжиргааг сайжруулна, цалин хөлс нэмнэ, хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгнө гэж чухам л амлаж байсан МАН мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг ажиллаж, хэлсэн үгнээсээ ухарлаа.

Эдийн засгаа сэргээхдээ иргэдийн халаас руу өнгийсөн мөртлөө төрийн албаа төрлийн алба болгож, данхайсан төрийн бүтцээ багасгах талаар нэг ч үг дуугарсангүй.

Ах дүү, амраг садан, нөхөр, сонгуулийн сурталчилгаанд явсан нэгнээ хүртэл төрийн алба руу чихэж мөрөөрөө ажиллаж байсан нэгнийг хоолгүй болгож орхилоо.

Тус төрлийн албаны нэгэн мөчир нь УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн нөхөр гэгдэх Ч.Саранжав гэх эрхэм. Энэ эрхэм МАН эрх барьж байх үед Эрчим хүчний яаманд газрын дарга, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн дарга хүртэл хийж явсан нэгэн юм.

Тэрээр Мэргэжлийн засгийн газарт санаархаж байсан ч намын нөхөд мань нөхрийг гадарладаг учир дэмжээгүй, хаалганы цаана үлдээчихсэн. Нэгэнт УИХ-ын гишүүний нөхөр учир ингэж явсаар мэдлэг боловсролтой энгийн нэг залууг суудлаас нь түлхэж унаган Эрчим хүчний хөгжлийн төвийн даргаар оччихжээ.

Харин тэрээр очсон даруйдаа хүний өөрийн намын олон залуусыг ажлаас халж эхнэрийнхээ сонгуульд ажилласан хүмүүсээр багаа бүрдүүлж ажиллаж эхэлсэн байна. Нэг ёсондоо төрийн алба Ч.Саранжавын төрлөөр дүүрч…

Ч.Саранжав Эрчим хүчний сайдтайгаа сөргөлдөн төрийн ажил гэхээсээ илүү хувийн амбицаар хандах болсон талаар Эрчим хүчний яамныхан жиг жуг ярьсаар байна.

Ц.Цогзолмаа гишүүн их хурлын чуулган дээр төсөв ярьж байх зуур нөхөр нь ядмагхан төсөвтэй Эрчим хүчний хөгжлийн төвд 4-5 автомашин авч, харин өөрөө 2016 оны 44-99 дугаартай ланд 200 автомашин хөлөглөн давхих болсон гэнэ. Энэ хүн хэмнэлт хийх бус харин өөрийнхөө намба, тав тухыг бодож л ажиллаж байна. Үнэхээр төрийн хүн мөн үү?

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа улсын төсөв хэрхэн хэмнэж болох талаар чуулган дээр ярьдаг үлгэрээ нөхөртөө эхлээд ойлгуулж хэлээсэй.

Н.Түвшин

ТӨР.мн

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево