|

Үенч суманд ихэр тугал төржээ

p1bepae9d9oav138812vn19thrp1Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Үенч сумын нутаг “Цагаан түнгэ” багийн малчин Б.Бөхчулууны хотонд энэ сарын 25-ны шөнө ихэр тугал мэндэлж малчин эзнээ баягасан байна.
Малчин Б.Бөхчулууны ярьсанаар түүний хүүгийнх нь долоон настай үнээ дөрөв дэх төллөтөөрөө ийнхүү ихэр тугал төрүүлсэн байна.
Тахиа жилийн хаврын мал төллөлтийн үеэр Ховд аймгийн Манхан сумын “Улаан хүрээ” багийн малчин Х.Нямсүрэнгийн хотонд ингэ ихэрлэсэн бол Үенч сумын “Цагаан түнгэ” багийн малчин Д.Отгонбаярын хотонд таван ихэр ишиг мэндэлж малч эзэн, нутаг хошууныхныгаа баярлуулсан үйл явдал болсон билээ.
А.Бямбасүрэн
Эх сурвалж : Монцамэ агентлаг

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл