|

Соёмботой уулын газрыг олгосон хүн

9420

Соёмботой уулын энгэр бэлд тусгай зөвшөөрөл эзэмшиж, барилгын ажил эхлүүлсэн зураг өчигдөр сошиалд тарсан. Тэгвэл энэ зөвшөөрлийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан Н.Батцэрэг үүрэг болгон олгуулсан байна. Түүний гарын үсэгтэй 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 46 тоот тушаалд “Улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүхэд газар ашиглах хүсэлт гаргасан хоёрдугаар хавсралтад дурдсан 63 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийн зөвшөөрөл олгосугай” хэмээн дурдсан байна. Тэрбээр үүнийгээ Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар Ч.Батсансарт үүрэг болгосон аж.

Н.Батцэрэгийн хувьд шинээр 63 иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохдоо өмнө нь зөвшөөрөл авсан байсан 11 иргэн, аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг тодорхой бус шалтгаанаар цуцлахыг үүрэг болгосон байдаг. Ямартай ч ногоон хөгжлийг дэмжиж, аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхэм үүргийнхээ дор Богд уулыг ухах, бүр тодруулбал “булшлах” ажлыг эхлүүлсэн түүнтэй цаг хугацааны хоцрогдлыг үл ажран хариуцлага тооцох хэрэгтэй биз ээ. Эс бөгөөс дахин 62 иргэн, аж ахуйн нэгж соёмботой уулыг сэтлээд дуусах нь тодорхой юм.

Х.Онон

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • yeezy shoes: I enjoy you because of all your effort on this website. Ellie really loves setting aside time for...
  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...
  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...