|

Франц, Орос хоёр улс терроризмын эсрэг хамтран ажиллана

9901

Синьхуа агентлагийн мэдээ: 29-нд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар: Хоёр улс терроризмыг эсэргүүцэх талд хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ хэмээн мэдэгджээ.

Мөн өдөр Макрон, Путин нар Парисын дүүрэг дэх Версаль ордонд уулзжээ. Уулзалтын дараах хэвлэлийн нэгдсэн бага хуралд Макрон: Олон улсын томоохон асуудлуудын алийг ч Оросын оролцоогүйгээр шийдвэрлэх аргагүй юм. Францын тал Оросын талтай терроризмыг эсэргүүцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Макрон: Орос, Франц, Герман, Украйн дөрвөн улс “Норманд горим”-ын дагуу зөвшилцөн Украйны зүүн бүсийн мөргөлдөөний шийдвэрлэхийг Францын тал хүсэж байна гэжээ.

Путин: Орос, Францын хамтын ашиг сонирхол хоёр орны хооронд оршиж буй үл ойлголцол, санал зөрөлдөөнөөс илүү чухал юм. Бид терроризмыг эсэргүүцэх ажлыг тэргүүн байранд чухалчлан үзэж байна. Бид хамтран хичээвэл терроризмыг амжилттай эсэргүүцэж чадна гэдэгт би итгэлтэй байна гэжээ.

Макрон: Хоёр тал Сирийн асуудал, Украйны хямрал зэрэг асуудлаар илэн далангүй ярилцсан гэжээ. Путин: Барууны орнуудын ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ Украйны хямралыг шийдвэрлэхэд ашиггүй, зөвхөн хамтран ажиллаж байж дахин энх тайвныг тогтооно гэжээ.

Эх сурвалж: ХОУР

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...
  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...
  • Google: The time to read or pay a visit to the subject material or web pages we’ve linked to beneath.