|

Үерийн улмаас 146 хүн амиа алдав

9903

28-нд Шри-Ланкийн Гамшгийн удирдлагын төвөөс нийтэлсэн мэдэгдэлд: Аадар борооны улмаас гарсан үер, хөрсний нуралтаас болж 146 хүн амиа алдаж, 100 хүн сураггүй алга болж, 1 сая гаруй хүн гамшигт өрсөн гэжээ.

Саяхан, Шри-Ланкийн өмнөд, баруун биеийн Колобмо, Хамантота, Матаа, Галле, Ратнапура, Калутара зэрэг нутгийг хүчтэй салхи, аадар бороо дайрч үер, хөрсний нуралтын гамшиг гарсан байна.

Одоогоор тус улсын тэнгис, хуурай зам, агаарын гурван арми, цагдаа, мэргэжлийн аврах багаас бүрдсэн аврах анги гамшгийн бүсэд эрлийн болон аврах ажиллагаа өрнүүлж, өмнөд, төв нутгийн гурван том голын урсгал дагуу амьдардаг оршин суугчид зэрэг хэдэн арван мянган хүнийг тараан суурьшуулсан байна. Шри-Ланкийн хэмжээнд түр оршин суух 304 цэг байгуулж, гамшигт өртсөн иргэдийг хүлээн авч байгаа ажээ.

Шри-Ланкийн цаг уурын байгууллагын төсөөлж байгаагаар, аадар бороо 6-р сарын эхний долоо хоног хүртэл үргэлжлэх юм байна. Ингэснээр, гамшгийн цар хүрээ улам өргөжиж, гамшигт өртсөн бүсийн байдал улам хүндрэх юм байна.

Үер, хөрсний нуралтаас болж, Шри-Ланкийн өмнөд нутгийн хурдны болон төмөр зам хаагдаж, олон газрын сургуулиуд хичээлээ зогсоожээ.

ХОУР

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл