|

Ч.Отгонцэцэг: Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй

Их, дээд сургууль, коллежид элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийг 35 мянга гаруй хүүхэд төгссөн бөгөөд нийт 39928 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн билээ. Харин нийслэлийн хэмжээнд 44, хөдөө орон нутгийн хувьд 88 багшийг төв комисстоо оруулсан бөгөөд нийт 4500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Тэгвэл энэ жил энэхүү шалгалтыг хэрхэн зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Ч. Отгонцэцэгтэй ярилцлаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ. Бүртгэл хэд хоног үргэлжиэх вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 16-ны оройн 18.00 цаг хүртэл нийт 76 хоног үргэлжилнэ. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй. Энэ хугацаанд хүүхүүд онлайнаар бүртгүүлэх ёстой. Орон нутгийн хүүхдуүдийг тухайн аймгийн Боловсрол соёлын газарт Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлэх юм. Харин Улаанбаатар хотын сурагчид онлайнаар бүртгүүлнэ. 24 цагийн турш онлайноор бүртгүүлэх боломжтой байгаа. Энэ шалгалтын талаархи шаардлагатай мэдээллийг тухай бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Боловсролын үнэлэгээний төвийн зөвлөгөө мэдээллийн төв, www.eec.mn вебсайтаар олон нийтэд хүргэх болно.
-Сурагчид бүртгүүлэхдээ ямар бичиг баримтыг бүрдүүлсэн байх вэ?
-Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг буюу төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсад оршин суух үнэмлэхтэй байна. Мөн бүрэн дунд сургууль төгссөн гэрчилгээ хэрэгтэй. Үүнээс гадна өнгөт цээж зураг шаардлагатай. Тодруулбал, цээж зураг нь сүүлийн гурван сарын дотор авахуулсан, 150×200 пиксель хэмжээтэй, 75 нягтаршилтай, урагшаа харан цэх суусан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нүдний шил болон малгайгүй байна. Өмнөх онд шалгалт өгч байсан хүүхдүүд гар утсаараа нэгнийхээ зургийг аваад байршуулчихдаг. Гэтэл энэ нь шаардлага хангахгүйболж байгаа юм. Шалгуулагч бүртгүүлэхдээ өнгөт цээж зургийг нэг удаа оруулна. Зураг оруулаагүй болон шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд шалгалтад оруулахгүй. Үүнээс гадна энэ онд төгссөн шалгуулагч бүртгэлд оруулсан өнгөт цээж зургийн нэг хувийг тухайн дүүргийн болон хөдөө орон нутгийн элсэлтийн ерөнхий шалгалтын зөвлөгөө мэдээллийн ажилтанд цаасан болон цахим хэлбэрээр хураалгана.
-Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн суралцагчид энэ шалгалтад бүртгүүлэхийн тул хэрхэх вэ?
-Гадаадад бүрэндунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн ЭЕШ-д бүртгүүлэхдээ эхлээд гадаадад суралцаж ирсэн материалаа орчуулаад БСШУЯ-нд очин баталгаажуулна. Үүний дараа нэг хувийг нь манайд авчирч өгөх юм. Онлайнаар бүртгүүлж болно. Харин материалаа заавал өөрийн биеэр манайд авчирч өгөх ёстой. Харин бүрдүүлэх бичиг баримтын хувьд дээрхтэй адил байна.
-Энэ жилийн шалгалтын хурамжид өөрчлөлт орсон уу?
-Өнгөрсөн жил ямар байсан. Түүнтэй адил байгаа. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж шалгалт бүрт 4800 төгрөг, батламж карт 700 төгрөг байна. Хэчнээн шалгалт өгсөн ч хүүхэд батламж картны хураамж болох 700 төгрөгийг нэг удаа төлнө. Өөрөөр хэлбэл, шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж карттай байна гэсэн үг.
-Шалгалтын хураамжаа аль банкинд тушаах вэ?
-Шалтгалтын төлбөр тооцоог ХААН банкнаас бусад банкаар дамжуулан хийнэ. Тодруулбал, онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, “Хадгаламж”, “Капитрон”, ‘Төрийн банк”, “Улаанбаатар банк”, “Хас” банкны төлбөрийн мастер карт болон виза картаар шилжүүлнэ. Ингэхдээ тухайн хүүхэд аав, ээж, ах, дүү гәх мзт ашиглаж болохыг зөвшөөрсөн картаар гүйлгээ хийнэ. Хөдөө орон нутагт бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг “Голомт” банк дахь Боловсролын үнэлгээний төвийн 1105038452 тоот дансанд тушаана. Тухайн хүүхэд таван хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бол 24000 төгрөгийг тушаана гэсэн үг.
-Хэрвээ хүүхэд таван хичээл сонгоод хураамжаа төлсөн ч шалгалтад орох боломжгүй бол хураамжийг нь буцааж олгох уу?
-Ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацаанд бүртгэлээ цуцлах тохиолдолд шалгалтын хураамжийн 50 хувийг эргүүлэн олгох болно. Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд шалгалтын хураамжийг эргүүлэн олгохгүй. Бусдад шилжүүлэн тооцох боломжгүй.
-Шалгуулагч бүртгүүлэхдээ гурван хичээл сонгоод дараа нь нэмэхээр бол яах вэ?
-Шалгуулагч онлайн бүртгэлийн хугацаанд шалгалт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой. Гэхдээ онлайнаар анх удаа бүртгүүлэхэд гурван хичээл сонгосон бол онлайнаар хичээл нэмж болохгүй. Харин тухайн хүүхэд бүртгэлийн явцад буюу дөрөвдугээр сарын 16-ны өдрөөс өмнө Бүртгэлын үнэлгээний төвд ирж хичээлээ нэмж болно. Харин хасуулж болохгүй.
-Шалгуулагч хэчнээн хичээлийг сонгон шалгуулах вэ. Мөн хэдэн минутаар шалгалт авах вэ?
-Шалгуулагч нар нийт 10 хичээлээр шалгалт өгнө. Тодруулбал, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс сонгон шалгуулах юм. Хүүхэд хэчнээн ч хичээл сонгон шалгалт өгч болно. Математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна. Хариултын хуудсыг санамжийн дагуу хар эсвэл цэнхэр өнгийн үзгэн болон тосон балаар тод засваргүй бөглөнө.
-Шалгалтын материалыг хэрхэн бэлтгэх вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв даалгаврыг манай төвийн даалгаврын сангаас блупринтээр зохицуулан түүвэрлэх аргаар сонгон авч тухайн хичээл тус бүрээр шалгалтын сэдвийг бэлтгэнэ. Сэдэв даалгавар бэлтгэх, хувилах, хүргүулэх, шалгалтын материалыг төвлөрүүлэн татах, засах, үнэлэхтэй холбоотой нууцлалыг манай төв хариуцах болно.
-Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?
-2012онд Ерөнхий боловсролын сургууль төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө тухайн харьяаны Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авна. Харин Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа Бүртгэлийн үнэлгээний төвийн зөвлөгөө мэдээллийн ажилтнуудаас, харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол, соёлын газраар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авна. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт энэнхүү шалгалтыг өгнө. Өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгож бүртгүүлнэ.
Бүртгэлийг амжилттай хийсний дараа бүртгэлийн хуудсыг хэвлэж сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харинөмнөхонд төгссөн шалгуулагч Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаар гарын үсэг зуруулаж баталгаажуулна.
-Шалгалт эхлэх хуваарийг хэзээ гаргах вэ?
-Шалгалтын товийг сайд зарлана. Өөрөөр хэлбэл, БСШУ-ы сайдын тушаалаар шалгалтын товийг зарлах юм. Харин шалгалт дуусаад 14 хоногийн дараа шалгалтын дүн гарна.
-Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд Ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа вэ?
-Одоогоор 11 дүгээр ангийг хэчнээн хүүхэд төгсөх нь тодорхойгүй байна. Ерөнхийдөө жил бүр 39-40 орчим мянган хүүхэд шалгалт өгдөг. Энэ жилийн хувьд ч гэсэн энэ тоонд байх тооцоотой явж байна.
-Шалгалт өгөх хүүхдүүдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Шалгалтын бүртгэл явагдаж байгаа энэ хугацаанд хүүхдүүд сонголтоо маш сайн хийж бүртгүүлэх хэрэгтэй. Манай сайтад Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулах үүднээс журам гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл, суралцагч МУИС-ийн англи хэлний ангид орох хүсэлтэй бол ямар, ямар хичээлээр шалгалт өгөх зэргийг тодорхой зааж өгсөн байгаа. Тэгэхээр үүнийг хүүхдүүд маш сайн судалж байгаад шалгалт өгөх хичээлээ сонгоорой гэж хэлмээр байна. Мөн оюутан элсүүлэх үлгэрчилсэн журамтай сайн танилцах хэрэгтэй. Одоогоор ачаалал бага байна. Ачаалал багатай байхад бүртгүүлэх хэрэгтэй. Ер нь гуравдугаар сарын 20-д гаргаад ачаалал нэмэгддэг.

Э.Пагмадулам

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Marta: Good article. I am facing many of these issues as well.. Feel free to visit my web-site – ramalayam...
  • golden goose outlet: I happen to be commenting to make you know of the extraordinary discovery my child encountered...
  • Lisaflerb: tadalafil
  • Laverne: Pretty! This has been an extremely wonderful post. Thanks for providing these details. Also visit my blog:...
  • Google: Below you will come across the link to some internet sites that we feel you need to visit.