|

З.Энхболд: PС тоглодог Ж.Энхбаяр гэх овлигогүй бацаанаар батлан хамгаалахын сайд хийлгээд хараад сууж чадахгүй

-Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах бичгийг намрын чуулган завсарлахын өмнө Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарын гишүүд өргөн барьсан. Дээрх асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх болов уу. МАН-ын зарим гишүүд хэлэлцэх ёстой олон асуудал байхад ээлжит бус чуулганаар ч тэр ер нь хэлэлцэх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлэх боллоо?
-Хуульд тэгж заагаагүй. Сайдыг огцруулах саналыг гишүүдээс өргөн барьсан бол төд хоногийн дотор хэлэлцэж дуусгана гэсэн байгаа. Хэлэлцэх эсэх гэсэн зүйл байхгүй. Тэгэхээр МАН-ын гишүүд хуулиа мэдэхгүй дур зоргоороо шийдвэр гаргаж болохгүй.
-Батлан хамгаалахын сайд cap шинийн өмнө хэвлэлийн бага хурал хийж, огцруулах гэсэн нь үндэслэлгүй улстөржсөн зүйл гэсэн тайлбарыг өгч байсан. Халгаа сэлгээ ч гэсэн байх ёстой гэсэн талаас нь тайлбар өгсөн байгаа?
-Манай намын хоёр гишүүний өргөн барисан бичигт халаа сэлгээний тухай зүйл ороогүй. Тэрийг төрийн албаны зөвлөлөөр шийднэ. Хамгийн гол нь Ж.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагууд байгаа юм. Хэтэрхий жаахан, овилгогүй, дэндүү залуу хүүхдийг бодлогын яамандаа тавьчихлаа. Батлан хамгаалах гэдэг бол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараас их өөр. Манай улсын армийн үндсэн зорилгыг Үндсэн хуульд гадны халдлагаас улс орон, ард иргэдээ хамгаалахад чиглэнэ гэж заасан байдаг. Гэтэл Ж.Энхбаяр гэдэг шинэ сайд очмогцоо долдугаар сарын 1-ний өдрийнх шиг жагсаал цуглаан болох юм бол армийг ашиглана. Бэлтгэл хий. Мэргэн буучдаа бэлд гэдэг зөвлөгөөг өгчихөөд түүнийгээ хэвлэл мэдээллээр яриад байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа хэрэг. Үндсэн хуульд заасан армийг ашиглах зориулалтыг эвдэх гэж байна гэж байна шүү дээ. Дотоодын жагсаал цуглаан болоход цагдаа, дотоодын цэргийн хариуцах уурэгтэй. Өөр хэний ч ажил биш. Ийм байхад ангиудад байлдааны бэлэн байдал зарлах нь хууль зөрчиж байгаа юм. Би Ж.Энхбаяр гэдэг хүний хэвлэлд өгсөн ярилцлагыг үндэслэж ярьж байгаа шүү. Тайван цагийн бэлэн байдал, байлдааны бэлэн байдлаа ялгахгүй РС-ний байлдаантай тоглоом тоглодог хүүхдийг томилохоор бүх зүйл буруу тийшээ эргэж байна. Энэ жилийн сонгууль будлиантвал арми хамгаална гэж ярьж байгаа хүн Батлан хамгаалахын сайдыг нэг өдөр ч хийх эрхгүй. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараасаа болж үхдэг гэдгийн тод жишээ энэ. Юу ярихаа, ярьж байгаагаа мэ-дэхгүй хүүхдээр яаж зэвсэг, танк, хуягттай анги нэгтгэлүүдийг удирдуулаад сууж байх билээ дээ.
-Төр иргэнийхээ өмнөөс буу шагайж эхлэх гэж үү?
-Тийм зүйл болгохгүйн эрхэнд Батлан хамгаалах яам энгийн яам болж байгаа шүү дээ. 1996 оноос эхлэн цэргийн цолгүй энгийн хүмүүсийг сайдаар томилж эхэлсэн. Энэ бодлогод хүртэл дургүйцэж явдгаа илэрхийлээд, сүүлийн 20 жилд батлан хамгаалах салбарт хийсэн реформыг эсэргүүцэж байгаа хүнийг байлгаж болохгүй.
-Тусгай хоёр ангийг бэлтгэх тухайд Л.Болд сайдын санаачилсан зүйлийг уламжлал болгон явуулж байгаа тухайгаа Ж.Энхбаяр сайд хэлсэн. Тэгэхээр Л.Болд сайд үүнийг санаачилсан болж таараад байгаа юм л даа?
-Л.Болд хэзээ ч жагсаал руу буудахын тулд мэргэн буучдын рот байгуулна гэж яриагүй шүү дээ. Тэгэхээр наад хүүхэд чинь өөрөө л ярих бүрдээ орооцолдоод байгаа юм. Яасан ч ярих дуртай юм.
-Батлан хамгаалахын салбарт энгийн хүн байхгүй ёсгүй. Түүнчлэн онц байдал гэдгийг зөвхөн сонгуулиар ойлгож болохгүй гэдгийг сайд өөрөө хэлсэн. Байгалийн онц үзэгдлүүдийг ч оруулж тайлбарлах шиг болсон?
-Yep уcны гамшиг байгалийн ноцтой үзэгдэл болоход цэргийн ангиудыг ашигладаг. Бэлэн байх ч ёстой. Харин буу зэвcгээ агсаж байгаа нь байлдааны бэлэн байдал. Бүр их ярих юм бол байлдааны бэлэн байдлыг Ж.Энхбаяр ч зарлачихдаг юм биш. Ерөнхийлөгчийн бүрэн эрх. Цэргийн анги нэгтгэл татан буулгах, шинэчлэх зэрэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй эрх байгаа. Гэтэл өөрийгөө Батлан хамгаалахын сайд болчихоор бүх зүйлийг мэдэж юу дуртайгаа хийх эрхийг монголын ард түмэн бидэнд өгсөн гэж ойлгож болохгүй. Юу дуртайгаа биш ээ. Хуульд захирагдан ажиллах л үүрэг өгсөн байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл яриад байгаа хүнтэй юу ярих юм бэ. Ярих юм ч олдохгүй юм. Тиймээс энэ хүний гараас батлан хамгаалах салбарыг аль болох хурдан салгаж авахгүй бол аюул болох гээд байна.
-Батлан хамгаалхын сайдын томилгоо анхнаасаа багагүй хэл ам дагуулсан. Төрийн тэргүүн хүртэл байр сууриа илэрхийлсэн байхад хийгдсэн. Тиймээс МАН-ынхан Д.Зоригт сайдыг гурвантаа аваад гарч байсан юм чинь Ж.Энхбаярыг ч мөн адил авч үлдэхгүй гэх баталгаа байхгүй. Амны гарз болж байгаа хэрэг биш үү?
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Арай зангарагтай хүн тавьж болдоггүй юм уу” гэж ёртой юм шиг хэлсэн. Тэр үгийг ч авсангүй. АН-ын бүлэг Ж.Энхбаяр гэдэг овлигогүй бацанаар Батлан хамгаалахын сайд хийлгээд хараад сууж чадахгүй л дээ. Жагсаал цуглаан хийхэд буудаж эхлэх нь, энэ тавьсан хүн нь. Би социологийн судалгааны дүн хараад сууж байна л даа. Өөрийнхөө биед ургасан рактай, хавдартай эрхтнээ тасдаж хаяхгүй бол шууд үхнэ. Яг ийм зүйл болоод байна. Өнөөдөр гэхэд МАН-ын рейтинг АН-ынхаас хоёр дахин бага байна. Учир нь ТЭЦ 5-ыг барихгүй байгаа Д.Зоригт гэдэг сайдыгаа хамгаалсан. Харин дараа нь жагсаал цуглаан хийсэн ард иргэдийнхээ өмнөөс танк, хуягт оруулаад мэргэн буучдаар буудуулах, гэж байгаа хүнээ Батлан хамгаалахын сайдаар аваад үлдэх юм бол намынх нь рейтинг дахиад л унана. Өрсөлдөгч намын рейтинг унаж байвал бидэнд сайн л даа. Гэхдээ 70, 80 жил болсон тулгатай нам гэдэг хэрнээ МАН-ынхан арай ингэж мангартаж болохгүй. Баларч байна ш дээ.
-Аль нэг намын босч унаж байгаа рейтингэд ач холбогдол ихээр өгчихөөд ард түмний эрх ашгийг мартаж болохгуй байх л даа?
-МАН-ынхан мартаад байгаа учраас л нэр хүнд нь унаад байна. Ард түмэнд юу хэрэгтэйг хэлэх хэрэгтэйгээс илүү Ж.Энхбаяр гэдэг PC тоглодог сайдаа байлгах нь МАН-ын зорилго юм бол байлгаж л байхаас. Хуульд заасны дагуу огцруулах асуудлыг хэлэлцээд санал хураалгах ёстой. Харин үлдсэн ч, үлдээгүй ч ард түмэн өөр өөрийн дүгнэлтээ хийх байх л даа.
-УБЕГ-ын үүрэг гүйцэтгэгч даргын тухай асуудал яригдаж эхлээд байна. Энэ байдлаас үзэхэд ер нь намуудын томилгооны асуудал хэрээс хэтэрч байгаа юм биш үү?
-МАН-ынхны томилгоо замбараагаа алдчихсан. Намынх нь байрыг барихад тэрбум төгрөг хандивласан хүн дуртай яамныхаа сайдаар томилогдож байна. Хэдийгээр улс төрийн томилгоо ч ийм ёс зүйгүй байж болохгүй. МАН-д аль нэг салбарын сайд, дэд сайдыг хийчихээр хүмүүс зөндөө байгаа ч сонгон шалгаруулахгүй юм. Мөнгөөр хэмжээд л тавьчих юм. Л.Амарсанаа гэх намынхаа аппаратын хүнийг УБЕГ-ын даргаар тавьчихлаа. УБЕГ бол өмнөхөөсөө шал өөр болсон. Сонгуульд сонгогчдынбүртгэл, санал авах процесс гэсэн хоёр үндсэн ажил байдаг. Тэгэхээр сонгуулийн ажлын талыг хийж нугалдаг сонгогчдын бүртгэлийн ажлыг УБЕГ-т өгсөн. Төрийн албан хаагчдаар сонгууль удирдуулахгүй бол болохгүй байна гээд байхаар нь хуулийг нь баталсан. Гэтэл хуулиа батлуулжавчихаад, улстөрөөс хол байж, төрийн албаны хүн ажиллах ёстой УБЕГ-ын даргаар намынхаа аппратын хүнийг томилчихоор ард иргэд сонгуульд яаж итгэх вэ. Би бол яагаад ч итгэхгүй. Тэр хүнийгээ халж, хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж намд хамаагүй хүн тавих ёстой. Хуучин байсан хүмүүс нь сонгуульд нэр дэвшинэ гээд алга болчихеон. Тэгэхээр намаас хол байдаг хүмүүсийг тавихгүй бол МАН-ынхнаас бусад хүмүүс сонгуульд итгэхгүй. Үүнээс харахад томилгоонууд маш хариуцлагагүй байгаагийн илрэл. Сонгуульд чиглэгдсэн томилгоогоо засч залруулж байж сонгогчдынхоо итгэлийг хүлээх хэрэгтэй.
-Боловсон хүчний бус тэрбумын дэнчингийн томилгоо гэж хэлэх гээд байна уу?
-Ардын нам дотор ажил амьдралын туршлагатай сайн хүмүүс байгаа ч байх ёстой газраа очиж чадахгүй. Оронд нь тэрбумын хандив өгдөг хүмүүс дэд сайд болоод байна. Тиймээс энэ учир утгагүй томилгоонд ард түмэн ямар дүн тавихаа мэдэх байлгүй дээ. МАН-ынхан аваад үлдэх нь эрх нь байгаа. Өөрсдөө бодог.
-Сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдлээ. Иргэний цахим үнэмлэх тараах ажил эхлээ ч үгүй байна. Иргэний бүртгэлийн дэд хороо гэж байгуулагдсан. Танай дэд хорооноос холбогдох байгууллагуудтай хэр зэрэг холбоотой ажиллаж байна?
-Өчигдөр /уржигдар/ анх удаа намынхаа бүлгийн хуралдааны үеэр СЕХ, УБЕГ-ынхныг сонгогчдын нэрсийн жагсаалттай холбогдсон хийж буй ажлаа долоо хоног тутамд дэд хороонд мэдээлж бай. УИХ-ын гишүүд мэдээлэлтэй болмоор байна. Тэгэхгүй бол сонгууль болох үед ухаалаг үнэмлэх тараагдаагүй байх юм бол сонгууль дампуурах вий гэдгийг сануулсан. Тиймээс энэ ажил одоо нэлээд урагшлах байх. НАлтанхуягийг сайд байхад ухаалаг үнэмлэх олгох ажил хэвийн явж байгаад Ц.Нямдорж хариуцаад эхлэхээр гацдаг. Сонгуулийн өмнө тарааж амжихгүй гэж мэдэгддэг зүйл байж болохгүй. Төрийн ажил явдгаараа явах ёстой. Ц.Нямдорж хариуцаж эхэлмэгцээ баахан хүмүүсийг ажлаас нь халсан байна билээ. Л.Амарсанааг оронд тавих гэсэн зорилготойгоор. Халагдаж байгаа хүмүүст нь алдаа дутагдал байсан л байх. Гэхдээ бүх дарга нарыг нь сольчихоор шинэ хүн хэрхэн ажиллах вэ. Тэр тусмаа намд байсан хүн улс төрийн зорилгоор хэрхэн яаж намдаа ашигтайгаар эргүүлэх вэ гэж бодож байна.
-Н.Алтанхунгийг сайд байхад гацаагүй асуудлыг Ц.Нямдорж хариуцаад ирсэн чинь саатаж байна гэлээ. Үүнтэй холбоотойгоор асуухад Х.Баттулгын хийж чадаагүй 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Ц.Дашдорж болоод хэрэгжүүлчихсэн юм шиг ойлголт газар аваад эхэллээ?
-Тийм амархан зүйл байж болохгүй. Ипотекийн зах зээл өөрийнхөө хуулиар явдаг. Х.Баттулга сайд байхад явдаггүй хэр нь Ц.Дашдорж хийчихдэг юм байна гэж ойлгож болохгүй. Харин үүнтэй холбогдуулаад хэлэхэд МАН-ын улстөржилт хэрээс хэтрээд байгаа юм. “Б.Ариунсан ЭБЭХ-ний дэд сайд байхдаа үнэ нэмчихсэн” гэж баахан худлаа ярилаа. Тэгвэл үнийг нь бууруулчихад л болно. Тэгээд өмнөх байдалдаа орох ёстой. Харамсалтай нь орохгүй байгаа учраас Б.Ариунсан гэдэг дэд сайдаас хамааралгүй гэдгийг харуулж байгаа юм. Түүнтэйяг адилхан Х.Батгулгын үед өгөхгүй байсан зургаан хувийн зээлийг Ц.Дашдорж өгөөд эхэлнэ гэдэг нь сонгуулийн шоу. Өөр юу ч биш.
-Яагаад?
-Маш их бэлтгэл ажил хийх ёстой ч түүнийгээ хийхгүй байгаа юм. Орон сууцыг мөнгөөр барьдаг. Харин тэр мөнгийг яаж олж, санхүүжүүлэх нь үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулиуд хэрэгжих ёстой. Зах зээлийг хөдөлгөх дотоод, гадаадын нөөц бололцоо байна. Бид олон улсын төвшинд нийцсэн хүн болгон ойлгож болдог хууль журамтай дэглэмтэй зах зээлтэй болчих юм бол мөнгө өгөх хүн хаа сайгүй байна. У чир нь АНУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах гацсан байна. Европынх гацаж эхэлж байна. Дэлхий дээр мөнгөтэй хэр нь тохилог орон сууцанд иргэд нь амьдарч чаддагүй улс орон гэвэл Монгол л байна. Манай үл хөдлөх хөрөнгийн зах зээл рүү гадаадын мөнгө орж ирж байна. Тэр нь сайн. Мөнгөө зээлдүүлчихвэл эргүүлж төлнө гэж итгэж байгаа тийм л хөрөнгө оруулагч бидэнд хэрэгтэй. Түүний дараа Моргейжийн анхдагч болон хоёрдогч зах зээлд мөнгөө төлөхгүй байгаа хүнийг албадан гаргадаг хуулиуд эхлээд арилах ёстой. Үүнийг арилгах олон гэрийн даалгавраа Засгийн газар, Монголбанк хийгээгүй байна. Энэ бүх зүл номондоо ортол хагас жилийн зай байна. Түүнээс биш юу юугүй өнөөдөр зээл өгөөд эхлэх мөнгө нь хаа байна. Мөнгө байлаа гэж бодоход бусад дэд бүтцүүд баригдаагүй байна. Зээлийн мэдээллийн сангийн хууль батлагдаад нэг cap ч болоогүй байна. Тэгэхээр ганц байснаар бүх зүйл шийдэгдэхгүй, комплекс арга хэмжээ авч байж моргейжийн зах зээл өөрөө томорно. Төрөөс төдийлөн дэмжээгүй байхад моргейжийн зах зээл 650 тэрбум төгрөг болтлоо өссөн байгаа. Жаахан дэмжээд өгөх юм бол ажилтай өрх гэр бүр орлогодоо таарсан байртай болох боломж байгаа.
-Хийсэн ажлынхаа оноог МАН авах гэсэн оролдлого гэж үү?
-Оноо нь наалдахгүй л дээ. МАН-ынхан хэрхэн яаж АН-ын тал дунд яваа рейтингээ босгож авах уу л гэсэн ганцхан бодолтой байгаа. Харин тэгэхийн тулд буруу зүйлүүдтэйгээ тэмцсэн нь дээр. Ж.Энхбаярыг огцруулаад өгөх хэрэгтэй. Зургаан хувийн зээлээ зах зээлийнх нь жамаар зөв менежментээр явуулах хэрэгтэй. Зээлээ гэнэт өсгөөд нөгөө талд нь барилгын нийлүүлэлт байхгүй бол орон сууцны үнэ дахиад л өсчихнө. Тэгэхээр зээл авах гэсэн хүмүүс авч чадахгүй болно. Энэ мэт эрэлт нийлүүлтээ зохинуул. Нийлүүлэлтэд саад болж байгаа саад тотгорр арилга. Замын-Үүд сайд болоод байгаа бол арилга. Дотоодынхоо барилгын үйлдвэрүүдийг хэл дээр нь зогсоо. Газрын асуудлыг ойлгомжтой ил тод болгох хэрэгтэй. Хот байгуулалтын тухайд ч гэсэн дөрвөн уулынхаа дунд шахалдаад байх уу гээд барилгын үнийг бууруулах хийх ажил маш их байна. Зах зээлийнх нь үндсэн бүтцийг өөрчлөхгүй дэмжигчээр орж ажиллах ёстой. Түүнээс төр барилга бариад, зээл өгөөд орж сууна гэж хуучин нийгмийн үе шиг сэтгээд байх юм бол ажил явахгүй шүү дээ.
-УИХ-ын Сонгуулийн тухай шинэ хууль батлагдсан цагаасаа эхлэн маргаан дагуулсаар байна. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн заалтаар Цэцэд хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсаар байгааг та хэрхэн дүгнэж байна?
-Цэцэд УИХ-ыг төлөөлж хуулийн тайлбар өгөхөөр томилогдсон байгаа. Цэц хуралдаад Үндсэн хууль зөрчсөн байгаа эсэхийг нь тогтоогоод гаргах байх. Цэцийн дүгнэлтээр хуулийг өөрчлөхөд болохгүй юм байхгүй. Яг юу нь болохгүй байгааг очиж байж харъя.

Б.Даваа

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево