|

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

Орхон аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, зургаадугаар сарын 28-ны өдрийн 22 цаг 23 минутын орчимд дуу цахилгаантай хүчтэй аадар бороо, мөндөр орж, салхи шуурга үүссэний улмаас Баян-Өндөр сумын Эрдэнэ баг, Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үүссэн гамшгийн нөхцөл байдлын талаарх дахин хэлэлцсэн байна.

Хүчтэй аадар бороо, мөндөр, салхи шуурганы улмаас 36 байшингийн дээвэр хууларч, 8 айлын байшингийн цонх хагарч, гадна пасад, хана хуурч эвдэрсэн, 44 айлын гэр, 82 хашаа нурсан, 5 автомашины шил хагарсан, нийт 2 га талбайд тарьсан 418 мод, цэцэг бут гэмтсэн, 4 хүлэмж нурж гэмтэн, 48 тахиа, 1331 толгой мал хорогдсон байна. Орхон аймгийн иргэдэд учирсан хохирлыг одоогоор нийт 228.910.000 төгрөг хэмээн тогтоогоод байгаа аж.

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

Харин улс, орон нутгийн өмчид Ар мэргэний чиглэлийн айл өрхүүдийн эрчим хүч хангах шугам сүлжээний 110 кв-ын 20 ширхэг тулгуур багана, Эрдэнэ багийн нутаг дэвсгэрийн эрчим хүчийг хангах шугам сүлжээний 10 ширхэг тулгуур багана, Булган, Хөвсгөл, Архангай, Баянхонгор зэрэг 6 аймгийн 125 сумын эрчим хүчийг хангах шугам сүлжээний 13 тулгуур багана тус тус эвдэрч нуран ашиглах боломжгүй болжээ. Байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын нийт дүн мэдээ одоогоор гараагүй байна. Хор уршгийг арилгах, сэргээн засварлах, ариутгал халдваргүйжүүлэлт гүйцэтгэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа үргэлжилэн хийгдэж байгаа гэнэ.

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

Гамшгийн улмаас Орхоны иргэдэд 228 910 000 төгрөгийн хохирол учирчээ

Б.Мичид

http://eagle.mn/r/31836

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • yeezy shoes: I enjoy you because of all your effort on this website. Ellie really loves setting aside time for...
  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...
  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...