|

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО

10193

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 33 төлөөлөгчөөс 29 төлөөлөгч оролцож 87,8 хувийн ирцтэйгээр хуралдаж 6 асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал 2016 оны төсвийн гүйцэтгэл, аймгийн  2017 оны төсвийн тодотголыг 123,6 тэрбум төгрөгөөр баталлаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмал /шавар/  ашиглах хүсэлт гаргаж буй зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж тус асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тавдугаар хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр хойшлууллаа.

Мөн Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтоор ашигт малтмалын тээвэрлэлт хийж байгаа аж ахуйн нэгж байгууллагын ачааны авто машинаас авах төлбөрийн хэмжээ тогтоосон тогтоолыг шинэчлэн баталлаа.

Даланзадгад-Цогтцэций чиглэлийн 59.6 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлэх зорилгоор элс, хайрга ашигласны төлбөрийг зам барих зориулалтаар 2017 оныг дуустал 65 хувиар бууруулан тогтоолоо.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс С.Цэрэнбаяр, Б.Мөнхбат, Т.Буян-Өлзий нарыг чөлөөлж, Р.Сэддорж, Л.Батчулуун, Н.Энхбат нарыг Тэргүүлэгчээр сонголоо.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Steve: I’m not sure exactly why but this weblog is loading incredibly slow for me. Is anyone else having this...
  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...
  • Google: The time to read or pay a visit to the subject material or web pages we’ve linked to beneath.