|

Оросоос Фэйсбүүк сүлжээгээр дамжуулсан улс төрийн сурталчилгааг 126 сая Америкчууд үзжээ

12397

АНУ-ын сонгуульд нөлөөлөх зорилготой Оросоос явуулсан Фэйсбүүк постын тоо хоёр жилийн хугацаанд 80,000 хүрч, түүнийг нь 126 сая Америк хүн үзсэн байх өндөр магадлалтай байгааг Фэйсбүүк компани Даваа гарагт мэдээлжээ.

Дээрх мэдээллийг Фэйсбүүк компани АНУ-ын хууль тогтоогчдод бичгээр гаргаж өгсөн байна. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд үзүүлсэн Оросын нөлөөллийн талаар Фэйсбүүк, Твиттер, Гүүгл компаниудын захирлууд энэ долоо хоногт конгрессийн гурван байнгын хорооны гишүүдийн өмнө мэдээлэл өгөх гэж байгаа юм.

Оросын засгийн газар Хиллари Клинтоныг ялагдаж, Дональд Трампыг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоход нөлөө үзүүлээгүй гэж мэдэгдээд байгаа.

Дээр дурдсан 80,000 пост нь 2015 оны зургаадугаар сараас 2017 оны наймдугаар сарын хооронд нийтлэгдэж, голдуу арьс өнгөний үзэл, галт зэвсгийн эзэмших эрх зэрэг нийгмийг талцуулдаг сэдвүүдээр сошиал сүлжээний хэрэглэгчдийн дунд маргаан, мэтгэлцээн өдөөж байсан гэнэ.

Эх сурвалж: Reuters

Р.ТӨМӨР, IKON.MN

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • TylerVup: Игровые кресла Москва, тел.: 8 800 550 28 79 набор корпусной мебели
  • MarthaDruff: В Москве интерес к данному типу материалов становится все более отчетливым. В моду возвращается...
  • Denflerb: kamagra
  • Jasonflerb: buy kamagra
  • ManuelVat: Эвакуатор Краснодар цена, Вы можете вызвать по телефону: 8-918-432-32-32 краснодар эвакуаторы