|

Ховд аймгийн дулааны станцад гал гарчээ

Ховд дулааны станц ТӨХК-ийн дулааны станцын түлш дамжуулах цехийн нүүрс дамжуулах дамжуурга шатаж байсан гэсэн дуудлага Ховд аймгийн онцгой байдлын газарт арвахоёрдугаар сарын 25-нд ирсэн байна.  52 албан хаагч, таван хэрэгсэлтэйгээр 1 цаг 52 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраажээ. Гал гарсантай холбоотойгоор нэгдүгээр зуухыг нэмэлтээр ажлуулсанаар нийт 23 төсөвт байгууллага, 56 аж ахуй нэгж, 1402 айл өрхийг дулаанаар хангах ажил гормын дагуу явагдаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.

Ховд дулааны станц ТӨХК-ны албан хаагчид  хоёр, гуравдугаар дамжуургын хэсэгт цэвэрлэгээ үйлчилгээ хийж бэлтгэл ажлыг хангаж, хоёр дугаар дамжуургын гулзайсан суурь төмрийг зүсэлт хийн тэгшлэх зэргээр засварласан байна. Одоогийн байдлаар хөлдөж хүндэрсэн байгууллага байхгүй гэсэн мэдээ ирүүлжээ.

Ховд аймгийн дулааны станцад гал гарчээ

Eagle.mn

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Coca Cola Zero Sugar: here are some links to web-sites that we link to due to the fact we think they’re really...
  • Threema Messenger: Wonderful story, reckoned we could combine a number of unrelated data, nonetheless genuinely...
  • Threema Messenger: very handful of web-sites that transpire to become detailed below, from our point of view are...
  • smart business: It is in reality a great and useful piece of information. I am glad that you simply shared this...
  • Innovation: one of our visitors just lately proposed the following website