|

152 жилийн дараа давтагдаж байгаа ховор үзэгдэл

17469

Лхагва гарагийн үдэш нэгдүгээр сарын 31-нд бид гараг эрхсийн нэгэн ховор үзэгдэл болно.

Энэ үдэш манай дэлхийн дагуул сар дэлхийд хамгийн ойр цэгт хүрэх юм. Мөн энэ өдөр сар бүтэн хиртэнэ. Ийм хоёр үзэгдлийн давхцал 152 жилийн дараа дахин тохиолдож байгаа юм.

Сүүлийн хоёр сарын хугацаанд гурван удаа супер сар (хамгийн том тэргэл сар) тэнгэрт үзэгдэж байгаагийн сүүлчийнх нь энэ болох гэнэ. Өмнөх нь арванхоёрдугаар сарын 3, нэгдүгээр сарын 1-нд тус тус үзэгдсэн. Нийтэд нь эдгээрийг “Супер сарны гурвал” гэж астрономичид нэрлэж байгаа.

Супер сар нь ердийн үеийн сарнаас 14 хувь том, 30 хувь хурц гэрэлтэй байдаг ба дэлхийг тойрон эргэхдээ дэлхийд хамгийн ойртож ирэх үед үзэгддэг.

Сар хиртэх үзэгдлийг зүүн Азиас эхлэн Номхон далайн дагуу, хойд Америкийн баруун эрэг хүртэл бүс нутагт амьдардаг хүмүүс бүтэн харах боломжтой. Тодруулбал Монголчуудад ч ийм аз тохиож байна.

Сар хиртэх үед сар нь харанхуйлахгүй, харин улайх юм. Учир нь нарны гэрлийн тусгалд дэлхий саад хийх хэдий ч дэлхийн агаар мандал нарны гэрлийг хугалж саранд хүргэхдээ ийм улаан туяа тусгах гэнэ.

Тиймээс хиртсэн сарыг “Цусан сар” гэж нэрлэх нь бий.

Супер, бас цусан улаан сарыг ажиглах хамгийн тохиромжтой цаг нь сар ургах болон шингэх үе ажээ. Учир нь энэ үед сар тэнгэрийн хаяанд байж, уул, байшин барилга зэрэг бусад биеттэй харьцуулагдах боломжтой байдаг тул том хэмжээг нь харсан хүмүүс илүү мэдэрдэг ажээ.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Dorathydrons: Защита бетона от атмосферных воздействий, Подробнее… диски по бетону
  • Traviswit: Купить комод в Москве, Подробнее… двери купе межкомнатные
  • Kiaflerb: kamagra 50mg
  • Eyeflerb: kamagra
  • LucasJet: Стекло для пола купить, Вы можете более подробно по телефону: 8 (918) 308-60-06 лестница стекло дерево