|

Монгол Улсыг өрөнд оруулсан ялыг хэнээс асуух вэ

17607

“Жаст” группийн захирал асан Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.долларын зээл авсан гэх хэрэг Монгол Улсын гадаад дахь нэр хүндийг навс унагаад зогсохгүй тус үйлдвэрийг битүүмжлэх тухай асуудал яригдаж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн хүмүүс нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг юм. Ямартай ч энэ нөхдийн буянаар өнгөрсөн сарын 10-нд “Эрдэнэт үйлдвэр” олон улсын Арбитрын шүүхэд гурав дахь удаагаа ялагдаж төлбөр төлөх тухай шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гардан авсан нь асуудал дагуулж эхэллээ. Тэгвэл Ш.Батхүүд гарын үсгийн баталгаа гаргаж өгч байсан дээрх эрхмүүд хаачив. Яагаад одоог хүртэл тэднийг хууль хяналтын байгууллагынхан дуудаж шалгахгүй байна вэ гэдэг нь хачирхалтай.

 Тухайлбал, энэхүү дуулиантай холбогдуулан ТӨХ-ны дарга асан Д.Сугар “Тэрхүү баталгаа гэх гэрээнд “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг бид хоёр гарын үсэг зураагүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Олон улсын шүүх, цагдаад очоод байдал хүндэрвэл тус үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн бүрдүүлж өгөх хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тухайн үед хуурамч гарын үсгийн талаарх Ш.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөний эцэст Д.Сугар, Ч.Ганзориг нар хэргийн гадна хоцорч энэхүү дуулиан намжмал болж байсан түүхтэй. Тэгвэл Лондонгийн Арбитрийн шүүхээс Монгол Улсын төрийг эхний ээлжинд 51 сая доллар төлөх шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр ингэж гарсан нь Ш.Батхүүг зээл авахад баталгаа гарсан өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Д.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон үйл явц юм. Эдгээр гарын үсэг хуурамч биш учраас тухайн үед төрийг төлөөлсөн эрхмүүдийн гарын үсгээр Монголын төр 51 сая ам.доллар төлөхөөр болчихоод байна. Хуурамч биш хэмээн тодотгож байгаагийн учир нь энэ хэргийг шалгаж байсан манай хууль хяналтынхан “гарын үсэг хуурамч” хэмээн тогтоож байв. Харин Лондонгийн Арбитрийн шүүх “гарын үсэг хуурамч биш” хэмээн тогтоож, Монголын төрийг 51 сая ам.долларын төлүүлэх шийдвэр гаргаад байгаа нь энэ юм.

АН-ынхан гарын үсэг зурсан гэх хоёр этгээд МАН-ын нөлөө бүхий эрхмүүд хэмээн онцолж байв

Харин тухайн үед засаг барьж байсан АН-ынхан уг өрийн талаар ийнхүү хэлж байсан юм. “Ш.Батхүү энэ өрийг МАН-ын үед авч байсан. Түүнд баталгаа гаргаж өгсөн хоёр хүн нь хоёулаа МАН-ынхан. Тиймээс бид энэ их хэмжээний өрийг төлөхгүй” хэмээн мэдэгдэж байсан билээ. Ямартай ч энэ парламентийг дангаараа шахам бүрдүүлэх болсон МАН-ынхан уг өрийн асуудлыг шийдэж нэг тийш нь болгохоор сэтгэл шулуудаад зогсохгүй “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьд яаралтай шилжүүлж болохгүй гэх үүргийг авч хувийн компаниас улайн цайм дээрэм хийж “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг авсан билээ.  Хэрвээ хувийн хэвшилд тус үйлдвэр очсон тохиолдолд асар их булхай луйвар нь олон нийтэд ил болох учраас ийнхүү тодорхой хэсэг хүмүүс “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр үхэн хатан зүтгэж эсэргүүцэх болсны ээдрээ одоо л тайлагдаж буй бололтой.  Ямартай ч энэ асуудлаар Уул уурхайн сайд Д.Сумъяабазар ““Эрдэнэт үйлдвэр”-ийг битүүмжлэх, үйл ажиллагаанд нь сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа. Үүнийг хариуцаж байгаа хүмүүс нь анхааралдаа авсан. Ер нь 51 сая долларын зээлийн асуудал байгаа. Энэ нь хүү, торгуультайгаа нийлээд 102 сая доллар болоод байна. Бараг сардаа 870-900 мянган долларын хүү, торгуулийн асуудал яваад байгаа юм билээ. Гэхдээ энд юу,  юугүй 100 сая доллар төлөх нь хаашаа юм. Асуудлаа ярилцах, буцаад 51 сая ам.доллараасаа дээш, доош ярилцах асуудал байгаа гэж бодож байна. Мэдээж “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргаад өгчихсөн юм чинь хариуцагч нь Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар. Тэгэхээр Засгийн газар төлөөлж оролцох нь ойлгомжтой” гэх хариултын өгсөн юм.Ямартай ч өр,  зээлэндээ баригдсан Монголын төр Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганориг гэх мэт хүмүүсээс болж өнгөрсөн хугацаанд  өмгөөллийн хөлсөнд 5-6 сая ам долларыг  “Эрдэнэт” үйлдвэрээс гаргаж өгсөн тухай мэдээллийг эх сурвалж өгч байв. Хэдийгээр энэ удаад Эрдэнэтийн асуудал яригдаж байгаа ч магадгүй маргааш, нөгөөдрөөс УБТЗ-ыг Стандарт банкинд барьцаанд тавьсан гэх асуудал сөхөгдөнө.

Эдгээрийг угшилаар нь хөөгөөд үзвэл 2007-2009 оны хооронд тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан  С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга асан  Д.Сугар, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал  асан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан  Т.Очирхүү нарын үед УБТЗ болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас “Жаст” ХХК-д зээлийн баталгаа гаргаж өгсөн гэдэг яриа одоо л батлагдаж байна.

Ямартай ч  хувийн компанийн өрийг Монголын төр төлөх ёсгүй, тийм хууль байхгүй, энэ бол албан тушаалаа хэтрүүлэн ашигласан үйлдэл гэсэн байр суурьтай  олон хүн байна.

Хамгийн хачирхалтай нь 10  гаруй  жил үргэлжилсэн луйврын энэ ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, түүний агентлаг, хууль хяналтын байгууллагууд мэдсээр байж ямар ч арга хэмжээ авахгүй яагаад өнөөг хүрэх болов.  Бас нэг асуудал бол Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Стандарт банкнаас Эрдэнэт үйлдвэр ХХК, УБТЗ-ын зээлийн баталгаагаар Жаст ХХК-ийн авсан 140 сая ам.долларын зээл юунд зарцуулагдав, хаачив гэдгийг эрх баригчдаас Монголын ард түмэн асуумаар байна.

Ийн асуух болсон шалтгаан нь гэвэл  энэ мөнгө оффшор бүсэд байх магадлалтай .Учир нь  Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас оффшор бүсэд данстай дэлхийн удирдагчид, улстөрчдийн нэрсийг зарласны дотор Санжийн Баяр гэдэг хүний нэр бий учраас ийнхүү хэлсэн хэрэг.

Юутай ч  Монголын төрийг өрөнд оруулах “замыг зассан” Ш.Батхүү, С.Баяр, Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ? Төр эдгээр хүмүүсээр энэ өрийг төлүүлэх үү? гэх асуулт хариултаа нэхэж байна.

Дээр  нь “Жаст” группийг Английн “Стандарт” банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэрийг батлан даагч болгосноос үүдэж тус үйлдвэрийг битүүмжилж, хоногт 75 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хүү төлөхөөр болоод байна. Тэгвэл төрийн өмчийн үйлдвэрийг хувийн компанийн батлан даагч болох баталгааг гаргасан хариуцлагыг хэн хүлээж, хоногт төлөх 75 сая төгрөгийн хүүг хэн, хаанаас гаргах вэ?

ЭХ СУРВАЖ:  ERENNEWS.MN

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...
  • AbdulruB: http://verteamsvime.blog.free. fr/index.php?post/2017/12/20/A pplications-of-Lipases-as-B...
  • nyamaa: Hereg alga pizda
  • davaa: davaa
  • Khusleka Khosbayar: Uraldaan zarlasand bayrlalaa