|

Ард түмнээ хуурч дөнгөсөн ч Арбитрийн шүүхийг барсангүй !!!

18055

… “Жаст” групп 2009 онд Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам доллар зээлэхэд нь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгсөн.”Жаст” групп дампуурсан учраас өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны өр, зээлийн хүү,хуулийн үйлчилгээний төлбөрт өдөрт 900 ам доллар төлөхөөр болж байна. Арбитрын шүүхээс “Жаст ” группын Стандарт банкнаас авсан зээлийг батлан даалт гаргасан “Эрдэнэт ” үйлдвэр төлөх ёстойг тогтоогоод зогсохгүй хэрвээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн дансыг хааж, хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гарчээ. Энэ хэрэг илрээд 5 жилийн нүүр үзэж байгаа ч манай эрх баригчид нуусаар, ард түмнээ хуурсаар өдий хүрсэн. Тэд “Эрдэнэт үйлдвэр оролцоогүй”, “Гарын үсэг хуурамчаар үйлдсэн” гэсэн арга ядсан тайлбар хийсээр байсныг санаж байгаа биз!!! Бараг л “ЭВЛҮҮЛЭГ” гэх нь холгүй юм болсон. Гэвч Лондонгийн Арбитрийн шүүхээр тэдний БУЗАР БУЛАЙ тогтоогджээ
1. Жаст группын Стандарт банкнаас зээлсэн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансаар орж ирсэн болох нь тогтоогдсон.
2.Зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагууд оролцож,гарын үсэг зурсан нь тогтоогдсон.
3.Стандарт банкны өрийг баталгаа гаргасныхаа хувьд Эрдэнэт үйлдвэр төлөх нь гарцаагүй болжээ.
Уг нь энэ хэрэг одоогоос 5 жилийн өмнө илэрхий болсон ч ЦЕГ, АТГ шалгаж байна гэх нэрийн дор цаг хожсоор өдий хүрч,зээлийн хүү нэмэгджээ. Шинэ Эрүүгийн хуулиар хэргийн “хөөн хэлэлцэх” 5 жилийн хугацаа бараг дуусах шатандаа орж байгаа бололтой. Ингээд Эрдэнэтийг барьцаанд тавьсан гэх тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар…. тэргүүтэй албан тушаалтнуудын хийсэн “балаг” ард түмний нуруун дээр ирж байна.

Баасанжавын Отгон

Холбоотой мэдээлэл :

*

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Oscarspine: Hi Look what we knock off conducive to you! a validoffers Faithful click on the traffic clog half a mo to...
  • live blackjack gratis: If you believe that the market will always act with certainty, also it be looking for a rude...
  • Кумай: Та кино болгоорой_таниар бахархдаг шүү
  • зочин: буруу зүйл хийсэн бол тэгээл болоо болоо
  • zochin: Dorjzodov, humuusiin bugd l meddeg zuiliig gargaj tavisan ni zuv. Daanch odoo hulchigar, har amia boddog...