|

ГҮРЭН МОНГОЛ ЧИНЬ ХҮЛЭЭНЭМ

монгол 222222222222

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байгаа ТВ-2 телевиз дэлхийн хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэхээр болоод байгаа ажээ. Тус телевизийн захирлаар сэтгүүчлийн мэргэжлийг ХБНГУ-д эзэмшсэн сэтгүүлч Д.Энхтуяа ажилладаг бөгөөд тус телевизийн уран бүтээлчид дэлхийд тархан суурьшсан Монголчуудынхаа өнөөдрийн амьдрал болон туулж өнгөрүүлсэн замналынх нь талаар сэтгүүлзүйн хоёр гурван төрлийг хамруулсан дэлхийн хэмжээний төсөл хэрэгжүүлэх ажилдаа удахгүй ханцуй шамлан орох гэж байгаа ажээ. Энэ талаараа маргааш буюу 28-ны 11:00 цагт MN25-ийн хэвлэлийн хурлын танхимд МУСГЗ сэтгүүлч Ш.Гүрбазар болон ТВ2 телевизийн захирал Д.Энхтуяа, төрийн соёрхолт туухч Д.Өлзийбаатар нар “Дэлхийд тархан суурьшсан Монголчуудаа эрэн сурвалжлах, тэдний ээдрээтэй хувь заяа, хүмүүсийн амьдралыг үзэх философийн талаар “Хөх тойрог” дэлхийн хэмжээний төсөл эхлүүлэх гэж байгаа” талаараа хэвлэлийн хурал хийх аж. Уг томоохон төслийг ТЕГ, ГХЯ, Үндэсний архивын газар, Гадаад орнуудад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамд хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Тэдний төлөвлөж байгаагаар хоёр юмуу түүнээс ч олон жил үргэлжилж болзошгүй энэхүү төслийг хэрэгжүүлснээр дэлхийн энгээр тархан суурьшсан Монголчуудынхаа ахуй амьдрал, туулж өнгөрүүлсэн хийгээд ирээдүйнх нь талаар гал голомтоо сахин суугаа Монгол Улсын иргэд тодорхой ойлголттой болж, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэглэснээр

Дэлхийн дайдад цацагдсан
Атга шагай шиг садан минь
Дэнсэлсэн түүхийн ганзаганаас
Гээгдэж хоцорсон олон минь

Гэмшилт буурал цадигаа
Зэрэглээ гэж бодоорой
Гэдсэндээ одсон унага шиг
Монголоо тээсээр ирээрэй хэмээсэн ойлголт нь улам батжих сайн талтай билээ.

Д.Түвшин

24tsag.mn

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Teresa: Pretty section of content. I just stumbled upon your site and in accession capital to assert that I get in...
  • privatni: you download it from somewhere? A design like yours with a few
  • tuzla: Really appreciate you sharing this blog.Really thank you! Awesome.
  • Jestine: Quality content is the key to invite the visitors to go to see the site, that’s what this site is...
  • playboy casino wiki: You must have come across the terms like “relevant web site/page” and “good...