|

Орон нутгийн замд мал дайрвал хэн буруудах вэ?

olloo_mn_1406517198_zam

“Орон нутгийн зам дээр явж байгаад мал мөргөж, машин эвдэрвэл малчин жолоочид ЗАСВАРЫН төлбөр төлөх ёстой юу? жолооч малчинд МАЛЫН төлбөр төлбөр төлөх ёстой юу” ийм асуулт жолооч бүрт, тэр тусмаа орон нутагт зорчиж байгаа жолооч нарт тулгардаг.

Тэгвэл энэ асуултанд Самбуугийн Энхтөр  өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах хариултыг өглөө.

Тэрээр ” Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д “…Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно…” гэсэн заасан байдаг. Ингэж байгаад мал нь автомашинд дайрагдсан тохиолдолд малчин буруутна. Харин жолооч аюулгүй байдлыг хангаж хурдаа хасах, шаардлагатай үед зогсоох арга хэмжээ авсан байх ёстой.

Манайхан “аан мал юм чинь яршиг” гээд хэргийн газрыг орхиж яваад буруутдаг. Эсвэл дайрсан л бол жолоочийн буруу мэтээр ойлгодог нь өрөөсгөл. Ийм ойлголтоос болж дайрагдсан адуу нь хурдан удмынх, үхэр байвал өдөрт 40 литр сүү өгдөг, ямаа байвал хамгийн сайн үүлдрийнх болж хувираад жолооч асар их төлбөрт орох нь цөөнгүй.

Харин малчны буруугаас болж автомашинд хохирол учирсан бол хуулиараа малчин жолоочийн хохирлыг барагдуулах ёстой. Гэхдээ мөрдөн байцаалтын практикт малчин нь жолоочийн хохирлыг барагдуулж байсан тохиолдол өдрийн од шиг. Малчин удамтай монгол жолооч нар нээх нэхэмжлээд сүйд болоод байдаггүйтэй холбоотой” хэмээн тайлбарлажээ. 

Тэгэхээр замд явж байгаад хариулгагүй мал дайрсан бол жолооч буруудахгүй. Гэхдээ буруудахгүй гээд мал дайраад байж болохгүй. Хурдаа хасч, зогсож өнгөрүүлэх үүргээ ч мөн биелүүлэх учиртай. Замын Хөдөлгөөний дүрмийн 9.2 заалтаар жолооч нар буруудах нь бий. Болгоомжтой байгаарай.

Сэтгэгдэлүүдийг хаах

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Angelina: I know this web page presents quality dependent articles and additional stuff, is there any other web page...
  • Fredericka: This is very interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look...
  • Liam: Hello, every time i used to check blog posts here early in the dawn, because i enjoy to find out more and more....
  • Tamika: There’s definately a lot to find out about this subject. I really like all the points you have made....
  • Clara: If some one wants to be updated with latest technologies then he must be pay a visit this site and be up to...