|

Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

19050

Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж, Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад Л.Ганболдыг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлсэн юм.

Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамж нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хийхээр товлоод байна.

Өмнө нь энэ маргааныг хянан хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг  маргагч талуудаас гаргасан хүсэлтийн дагуу  хойшлуулсан билээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сүүлд нэмэгдсэн сэтгэгдэл

  • Celia: This is my first time pay a visit at here and i am in fact pleassant to read all at single place. my site...
  • NancyAbsor: Hello. You can call me Natusik. Looking for a man to meet. I will come to your area or meet me. I live...
  • Freeman: After exploring a handful of the blog articles on your website, I truly appreciate your way of writing a...
  • Google: The time to read or pay a visit to the subject material or web pages we’ve linked to beneath.
  • Google: Every as soon as in a though we decide on blogs that we study. Listed below are the most recent websites that...