|

ЖАСТ ГРУППЫН ЗАХИРАЛ Ш.БАТХҮҮГИЙН БУСДАД ШИЛЖҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨР СТАНДАРТЫН ӨРИЙГ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

19910

Эрдэнэт үйлдвэр ХХКийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамтай уулзаж Стандарт банкны асуудлаар ярилцлаа

–      Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкнаас Жаст компанийн захирал Ш.Батхүү зээл авч Эрдэнэт үйлдвэрийг их хэмжээний өр төлбөрт оруулаад байгаа. Хэрэгтэй холбоотой хэвлэлээр зөрүүтэй олон мэдээллүүд гарч байна. Энэ асуудлаар танаас зарим зүйлийг тодруулах боломж олгосонд уншигчдынхаа өмнөөс баярлалаа. Яриагаа маргаан хэзээ эхэлснээс эхэлье.

–      Жаст группын захирал Ш.Батхүү нь зээлээ хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор Стандарт банк анх 5 жилийн өмнө буюу 2013 оны 7-р сард Лондонгийн арбитрын шүүхэд хандсан. Тэрнээс өмнө тухайн үеийн удирдлагатай уулзалт хийж нөхцөл байдлыг танилцуулсан байдаг. Анх нэхэмжлэлээр Эрдэнэт үйлдвэрийг Жастын хэд хэдэн зээлд баталгаа гаргасан гэж үзээд хоорондоо холбоотой 130 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий 4 тусдаа нэхэмжлэл гарган хэрэг үүсгүүлсэн. Үүнээс хойш гурван жилийн хугацаанд арбитрын шүүх хэд хэдэн удаа хуралдаж, хамгийн сүүлд 2016 оны 5-р сард эцсийн шийдвэрээ гаргасан. Ингэхдээ 2 хэргийг  нь хүчингүй болгож 2 хэрэгт нь Эрдэнэт үйлдвэр хамаатай бөгөөд Жаст группын төлөх ёстой өр 51 орчим сая ам.долларын үндсэн төлбөрийг Стандарт банканд төлүүлэхээр шийдвэрлэсэн. Арбитрын шийдвэр 110 гаруй хуудастай урт, нарийн асуудлыг тусгасан байдаг болохоор албажиж гарах гэж 4 сар гаруй болсон. Ингээд 2016 оны 9-р сарын 20-нд Эрдэнэт үйлдвэрт албан ёсоор ирсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл үйлдвэр эрх ашгаа хамгаалах бүх боломжтой арга хэмжээг авч байна.

–      Арбитрын шүүх ажиллагаанд үйлдвэрийн гол барьсан байр суурь, тактик юу байв?

–      Мэдээж бичиг баримтууд нь хуурамч